Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP28дээд хэмжээний уулзалтын эцсийн гэрээнээс хурмал (чулуужсан) түлшийг үе шаттайгаар хаснагэсэн амлалт хасагдсаны дараа улс орнууд хуваагдаж, мягмар гарагийн хэлэлцээр шөнө хүртэл сунжирсан байна.

Хэлэлцээр байгуулахын тулд 198 орон бүгд зөвшилцөлд хүрэх ёстой байдаг.

Чуулганаар энэ асуудлыг шийдвэрлэх нь салбарын бизнесүүд болон хөрөнгө оруулагчдад дэлхий нийт цаашид хурмал түлшийг хэрэглээнээс хална гэсэн хүчтэй мессеж илгээх ач холбогдолтой юм.

Гэсэн ч дэлхийн дулаарлыг өдөөж буй хүлэмжийн хийн ялгаруулалтын хамгийн том эх үүсвэр болох хурмал түлшийг үе шаттайгаар зогсоохталаар гэрээний төсөлд тусгаагүй нь олон улсаас шүүмжлэлд өртжээ.

Даваа гарагт гаргасан хэлэлцээрийн төслийг АНУ-аас эхлээд 100 гаруй улс эсэргүүцэж, нүүрс, газрын тос, байгалийн хийнээс ангижрах хатуу амлалтыг шаардаж, төслийн үг, найруулгад өөрчлөлт оруулахыг уриалсан байна. Нөгөө талаас ОПЕК-ийн газрын тос үйлдвэрлэгч бүлгийн гишүүд болон түүний холбоотнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Гишүүд хоорондоо зуучлагчаар дамжуулан хэлэлцсэний эцэст төслийн бичвэрийг өөрчилсөн бөгөөд өнөөдөр шинэчилсэн хувилбар нь гарч, орой болох нэгдсэн хуралдаанаар хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэж магадгүй.

АНУ-ын Уур амьсгалын тусгай элч Жон Керри мягмар гарагийн орой COP28 хэлэлцээрийн бичвэр дэх хурмал түлштэй холбоотой хэсэг илүү хүчтэй болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Даваа гарагийн төсөлд 2050 он гэхэд хорт хийн ялгарлыг цэвэр 0-д хүргэхийн тулд хурмал түлшний хэрэглээ, үйлдвэрлэлийг хоёуланг нь бууруулах тухай дурдсан байжээ.

Энэ нь НҮБ-ын цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад бүх төрлийн хурмал түлшний хэрэглээг багасгах тухай дурдсан анхны тохиолдол юм. Гэвч энэ нь нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг үе шаттайгаар зогсоох гэсэн санааг бүрэн илэрхийлэхгүй гэж шүүмжлэгчид үзсэн байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийг улам хурцатгахаас зайлсхийхийн тулд хурмал түлшний хэрэглээг нэн даруй багасгах шаардлагатай гэж эрдэмтэд үздэг.

Эх сурвалж: Reuters

#COP28,