Эдийн засаг, аюулгүй байдлын асуудал болон бусад эрсдэлүүдийг үл харгалзан Европчууд Украиныг Европын холбоонд элсэхийг дэмжиж байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.

Өнгөрсөн сард Европын Комисс Украин, Молдавын холбоонд нэгдэн орох албан ёсны хэлэлцээрийг эхлүүлэхийг зөвлөсөн. Европын холбооны 27 засгийн газрын тэргүүнүүд энэ долоо хоногт Брюссельд болох дээд хэмжээний уулзалтаар уг саналыг хэлэлцэх гэж байгаа ч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Киевтэй хэлэлцээр эхлүүлэхийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа мэдэгдээд байгаа.

Орос Украины эсрэг дайн эхлүүлснээс хойш ЕХ-ны нэн тэргүүний зорилт нь өргөжин тэлэлт болсон бөгөөд арваннэгдүгээр сард Европын комисс Босни ба Херцеговинагийн нэгдэх хэлэлцээрийг дэмжиж, Гүржид нэр дэвшигч орны статус олгохыг зөвшөөрсөн билээ. 

Энэ долоо хоногт болох дээд хэмжээний уулзалтын өмнө Европын Гадаад харилцааны зөвлөл (ECFR) ЕХ-ны зургаан гишүүн орныг хамарсан санал асуулгынхаа дүнг танилцууллаа. Санал асуулгад оролцогчдын дийлэнх нь Украины гишүүнчлэлд ихээхэн дэмжлэг үзүүлж, Молдав, Монтенегрогийн саналыг арай бага хэмжээнд дэмжсэн байна. 

Санал асуулгад Украиныг Дани (50%), Польш (47%) улсууд хамгийн өндөр дэмжсэн бол Румын (32% дэмжсэн, 29% эсэргүүцсэн), Герман (37% дэмжсэн, 39% эсэргүүцсэн), Францын (29% дэмжсэн, 35% эсрэг) санал бодол бараг хуваагдсан байна. Австриас санал асуулгад оролцсон хүмүүсийн 52% нь УКраины гишүүнчлэлийг эсэргүүцжээ.

Австри (53%), Герман (50%), Франц (44%) зэрэг улс Европын холбоонд шинэ гишүүн элсүүлэхгүй байх ёстой гэж үзэж байсан бол үүний эсрэгээр Румынд дийлэнх (51%), Польшид олонх нь (48%) ЕХ-г өргөжүүлэхийг эрмэлзэх ёстой гэж хариулсан байна. Данийн 37% нь блокийг өргөжүүлэхийг эсэргүүцжээ.

Харин нийт судалгаанд хамрагдагсдын 51 хувь нь Туркийг элсүүлэхийг эсэргүүцэж, Албани, Босни, Гүрж, Косово, Хойд Македон, Серби зэрэг улсын тус холбоонд нэгдэх саналд нэлээд таагүй хариу үйлдэл үзүүлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#Европын холбоо, #УКраин, #гишүүнчлэл,