Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный өнгөрсөн оны дунд үеэс хоригдож байсан хорих ангиасаа шилжүүлэгдсэн боловч одоо хаана байгаа нь тодорхойгүй байгааг түүний холбоотнууд даваа гарагт мэдэгдэв.

Наймдугаар сард 11,5 жилийн ялтай Навальный нэмж 19 жилийн хорих ял сонссоны дараа түүнийг Оросын шоронгийн систем дэх хамгийн хатуу дэглэмтэй колони руу шилжүүлэх нь тодорхой болсон юм.

Хоригдлуудыг төмөр замаар зөөвөрлөх үйл явц заримдаа хэдэн долоо хоног үргэлжилдэг бөгөөд хуульчид болон ар гэрийнхэн нь зорьсон газартаа хүрэх хүртэл тэдний байршил, биеийн байдлын талаар мэдээлэл авах боломжгүй байдаг.

Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышийн хэлснээр Москвагаас зүүн тийш 235 км-ийн зайд орших Мелехово дахь ИК-6 байгууламжийн ажилтнууд түүнийг тэнд хоригдохоо больсныг өмгөөлөгчид нь хэлжээ.

Гэсэн ч хаашаа шилжүүлснийг нь хэлээгүй байна. Ярмышийн хэлснээр тэрээр “Орос даяар 30 орчим байдаг онцгой дэглэмтэй колонийн алинд ч байж болох” бөгөөд “Бид колони болгонд очиж, түүнийг хайх болно” гэж “Reuters” агентлагт ярьжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ зарласан ба Навальный ор сураггүй алга болсон нь сонгуулийн сурталчилгааны үетэй давхцаж байна.

Навальныйн баг "Путиний эсрэг" кампанит ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд Навальный алга болсон нь хүчин чармайлтыг зогсоохгүй гэдгийг Ярмыш хэлэв.

“Одоо тэр гав ганцаараа байгаа, тэрээр одоо түүнийг хэзээ нэгэн цагт алахыг завдсан хүмүүсийн гарт байгаа. Тэд юу хийхийг бид мэдэхгүй. Тийм учраас түүний тухай ярьж, түүнийг олохыг хичээх нь маш чухал юм” гэж тэр хэлэв.

Харин Навальныйн туслах Леонид Волков “X” дээр “0% давхцал, 100% Кремлийн улс төрийн шууд удирдлага” гэж бичжээ.

“Энэ сонгуульд түүний гол өрсөлдөгч хэн болох нь Путинд нууц биш. Тэр Навальныйн дуу хоолойг сонсгохгүй байхыг хичээж байна” гэж нэмж хэлэв.

АНУ энэ асуудалд маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби "Тэр нэн даруй суллагдах ёстой. Тэр хэзээ ч шоронд хоригдох ёсгүй байсан" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Алексей Навальный, #ОРос, #сөрөг хүчин,