СОЁЛ УРЛАГ

“Утгын чимэг-2019” наадмын шилдэг арван өгүүллэг тодров

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүрийн арванхоёрдугаар сард Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Намсрайн нэрэмжит “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай.

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүрийн арванхоёрдугаар сард Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Намсрайн нэрэмжит “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн наадмын эхний шатанд дараах арван өгүүллэг тунаж үлдсэн байна. Шалгарсан бүтээлд Н.Бадамжав “Эцэг”, С.Батжаргал “Хөх илдний нууц”, С.Баттулга “Зүүдний сахиул”, П.Батхуяг “Цаггүй газар”, Т.Баянсан “Цагаан гэгээ тасрах үес”, Д.Жамьян “Хот айлын лус”, Ш.Ёолк “Эхийн сэтгэл элдэггүй”, Д.Норов ”Хэрээний нулимс”, С.Пүрэвсүрэн “Аав, хүү хоёр”, Д.Төрбатын “Хөөрөг” богино өгүүллэг багтжээ.

Ташрамд дурдахад, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг анх 1990 онд зохион байгуулж, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байр хүртэж байжээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet