Украинд үзүүлэх тусламжийн санхүүжилтийн асуудал АНУ-ын Конгресст гацсан хэвээр байгаа энэ үед Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийг мягмар гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзахаар болжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерын мэдэгдсэнээр уулзалтаар хоёр орны удирдагч “Украины яаралтай хэрэгцээ болон энэ эгзэгтэй үед АНУ-ын байнгын дэмжлэгийн амин чухал ач холбогдлын талаар ярилцах” гэнэ.
Мөн “Оросын харгис түрэмгийллийн эсрэг өөрсдийгөө хамгаалахад Украины ард түмнийг дэмжих АНУ-ын хувиршгүй амлалтыг дахин нотлох зорилготой” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Харин Украины ерөнхийлөгчийн тамгын газраас уулзалтын үеэр зэвсэг болон агаарын довтолгооноос хамгаалах систем үйлдвэрлэх хамтарсан төслүүд зэрэг хоёр орны “батлан хамгаалахын цаашдын хамтын ажиллагааны” талаар хэлэлцэнэ гэж ням гарагт хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Энэ нь Украинд дайн эхэлснээс хойш Зеленьскийн Вашингтонд хийж буй гурав дахь айлчлал болох юм. Тэрээр хамгийн сүүлд есдүгээр сард АНУ-д айлчилсан.
Түүнчлэн АНУ-ын Сенатын олонхын удирдагч Чак Шумер, Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч МакКоннелл нар Украины ерөнхийлөгчийг мягмар гарагийн өглөө болох сенаторуудын уулзалтад үг хэлэхийг урьжээ. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон мөн Зеленьскийтэй уулзахаар төлөвлөснийг түүний ажлын албанаас мэдэгдэв.
Байдены засаг захиргаа Украины хамгаалалтад 60 тэрбум орчим доллар, мөн Израилын Хамастай хийж буй дайн, Тайваний аюулгүй байдал, АНУ-Мексикийн хил дээрх үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж нийт 106 тэрбум долларын тусламжийн багц санал болгоод байгаа.
Гэвч Бүгд найрамдах намын дээд бүлгийн гишүүд цагаачлалтай холбоотой бодлогын томоохон өөрчлөлтийг нэн тэргүүний асуудал гэж үзэн, дээрх саналыг эсэргүүцэж байгаа юм.
Хэрэв Конгресс тохиролцоонд хүрч чадалгүй завсарлавал Цагаан ордон АНУ-ын цэргийн бэлэн байдалд зориулсан төсвөөр холбоотнуудад үзүүлэх тусламжийг санхүүжүүлэх хатуу сонголттой тулгарна.
Эх сурвалж: CNN

#АНУ-ын Конгресс, #Володимир Зеленьский, #жо байден, #Украины дайн, #Цагаан ордон, #тусламжийн багц,