“Time” сэтгүүл оны шилдэг хүнээрээ мега поп од Тэйлор Свифтийг тодруулсан байна.
2023 онд рекорд эвдсэн дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлж, дэлхийн хамгийн олон сонсогчтой уран бүтээлч болсон Свифт энэ шагналыг хүртсэн анхны урлагийн салбарын хүн болжээ. “Times” сэтгүүл 1927 оноос хойш энэ шагналаа ихэвчлэн улс төрчид, төрийн тэргүүнүүд, нийгмийн зүтгэлтнүүдэд гардуулж ирсэн юм.
Өдгөө 33 настай уран бүтээлч энэ жил “Eras Tour” аялан тоглолтоороо дэлхийг тойрч, тасалбарын борлуулалтаараа дээд амжилт эвдэж, очсон хот болгоныхоо эдийн засгийг өсгөсөн байна.
Свифт “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ бол миний мэдэрч байсан хамгийн бахархалтай, аз жаргалтай мөч бөгөөд хамгийн бүтээлч, эрх чөлөөг мэдэрч буй үе юм” гэж хэлжээ.
Тэрээр 2024 онд “Eras Tour” аялан тоглолтоо Ази, Австрали, Европ, АНУ-д үргэлжлэх бөгөөд “Billboard”-ын мэдээлснээр энэ тоглолт дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аялан тоглолт болох төлөвтэй байна. Свифт 2023 онд нэг шоунаас 14 сая орчим доллар, нийт 900 сая орчим долларын орлого олжээ.
АНУ-д “Eras Tour”-ын тасалбарын эрэлт маш ихээр нэмэгдэж, тасалбарын дахин худалдаалах үнэ 28,000 долларт хүрч байв. “Taylor Swift: The Eras Tour” нэртэй аялан тоглолтын кино гаргасан нь мөн л рекорд эвдсэн. Свифтэд зориулсан комик ном хүртэл байдаг.
“Time” сэтгүүл өнгөрсөн жил оны шилдэг хүнээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийг нэрлэсэн. Мөн өнгөрсөн хугацаанд “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө тэмцэгч Грейт Тунберг, Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар уг шагналыг хүртэж байжээ.
“Forbes” сэтгүүл мөн энэ долоо хоногт Свифтийг Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис зэрэг улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн араас дэлхийн хамгийн хүчирхэг тав дахь эмэгтэйгээр нэрлэсэн байна. Тус сэтгүүл Свифтийг аялан тоглолтын орлогоороо тэрбумтан болсныг аравдугаар сард зарласан юм.
“Spotify”-ийн мэдээлснээр Свифт 2023 оны дэлхийн хамгийн олон сонсогчтой уран бүтээлч болжээ. Түүний дууг нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 29-ний хооронд 26.1 тэрбум гаруй удаа сонссон байна.
Эх сурвалж: Reuters

#2023, #Тэйлор Свифт, #Time сэтгүүл, #оны шилдэг хүн,