Энэтхэгийн сансрын агентлаг “Исро” саяхан саран дээр түүхэн даалгавар гүйцэтгэсэн пуужингийн нэг хэсгийг дэлхийн тойрог замд амжилттай оруулж чадсанаа мэдэгдлээ.
Пуужин сар руу ойртох үед “хөдөлгөөнт модуль” нь Викрам буух төхөөрөмжөөс салсан бөгөөд хэд хэдэн удаа нарийн төвөгтэй маневр хийсний эцэст дэлхийн тойрог замд дахин орсон байна.
Энэхүү туршилт нь ирээдүйд хийгдэх даалгавруудад чухал ач холбогдолтой болохыг “Исро” мэдэгдэв.
“Чандраян-3”-ын газардагч саран дээр газардсанаар Энэтхэг улс бага судлагдсан сарны өмнөд туйлд газардсан анхны улс болсон. Мөн АНУ, хуучин ЗХУ, БНХАУ-ын дараа саран дээр зөөлөн газардсан дөрөв дэх улс болсон юм.
Газардагч болон түүний тээвэрлэсэн “Прагьяан” ровер хоёр долоо хоногийн турш мэдээлэл цуглуулж, зураг дарсан ч саран дээр шөнө болоход “унтах горим”-д оруулсан байна.
Энэ хооронд хөдөлгөөнт модуль нь сарыг тойрон эргэлдэж, өөрийн авч явсан “SHAPE” хэрэгслээр дэлхийг ажиглаж, мэдээлэл цуглуулж, “Исро” руу илгээж байжээ.
Сарны тойрог замд нэг сарын турш ажилласны дараа ч хөдөлгөөнт модуль нь 100 кг гаруй түлштэй хэвээр байгаа бөгөөд үүнийг ирээдүйд хийгдэх сарны даалгавруудад зориулж “нэмэлт мэдээлэл” олж авахын тулд “өвөрмөц туршилт”-д ашиглахаар шийдсэн гэж сансрын агентлаг мэдэгдэв.
Хөдөлгөөнт модулийн буцах аялал аравдугаар сарын 9-нд эхэлсэн бөгөөд сарыг хэд хэдэн удаа тойрон эргэлдсэнийхээ дараа арваннэгдүгээр сарын 10-нд сарны нөлөөллийн бүсээс гарч, арваннэгдүгээр сарын 22-оос хойш дэлхийг тойрон эргэлдэж байгаа аж.
Модуль нь геостационар хиймэл дагуулуудтай мөргөлдөхгүйн тулд 115,000 км-ийн өндөрт байгаа ба модуль доторх “SHAPE” хэрэгсэл дэлхийг үргэлжлүүлэн ажиглаж, “Исро” руу мэдээлэл илгээсээр байх гэнэ.
“Исро” тус модулийг ирээдүйд дээж авчрахад ашиглах боломжтой гэж үзэж байна. Мөн туршилтын өгөгдлийг нисгэгчтэй нислэг, ирээдүйн гариг хоорондын нислэгт ашиглаж болно гэж найдаж байна.
Түүнчлэн хэрэв модулийн түлш дуусаж, сарны гадаргуу дээр унасан бол мөнхөд хог хаягдал болон үлдэх байсан. Үүнийг буцааж авчирснаар хог хаягдал гэх чухал асуудлыг шийдсэн байна.
Эх сурвалж: BBC

#сарны даалгавар, #Энэтхэг, #Чандраян 3, #хөдөлгөөнт модуль,