Украин зургадугаар сард сөрөг довтолгоогоо эхлүүлснээс хойш 125,000 гаруй цэрэг, 16,000 нэгж төрөл бүрийн зэвсэг-ээ алдсан гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

Украин дахь нийт дайчилгаа, барууны зэвсэг нийлүүлэлт, стратегийн нөөцөө тулалдаанд оруулсан зэрэг нь байлдааны талбар дахь нөхцөл байдлыг төдийлөн өөрчлөөгүй гэж Шойгу өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

“Манай цэргийн албан хаагчид чадварлаг, шийдэмгий байж, илүү давуу байрлалыг эзэлж, хяналтад авсан газар нутгаа бүх талаар өргөжүүлж байна” гэж нэмж хэлжээ. 

Ингэхдээ Шойгу Оросын цэрэг армийн хохирлын талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Mediazona хараат бус мэдээллийн агентлагийн мэдээлснээр Украинд амь үрэгдсэн Оросын армийн алба хаагчдын тоо 37,000-ыг давсан байж болзошгүй байна.

Шойгу хэвлэлийн хурлын үеэр мөн Оросын зэвсэгт хүчин Украин дахь фронтын шугам, тэр дундаа аж үйлдвэрийн Авдиевка хот орчимд ахиц дэвшил гаргасныг тэмдэглэв.

Орос хотыг эзлэн авах оролдлогоо аравдугаар сард дахин эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд цэргүүд нь ахиц дэвшил гаргаж чадсан боловч асар их хэмжээний хохирол амссан байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. 

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Украины дайн, #Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу,