Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны кластер үүссэн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хүссэний дараа Хятадын эрүүл мэндийн эрх баригчид ямар нэгэн ер бусын буюу шинэ эмгэг төрүүлэгч илрүүлээгүй болохыг мэдэгджээ.

Тус улсын хойд хэсэгт хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны кластер бүртгэгдсэн талаар Шинээр гарч ирж буй өвчлөлийг хянах хөтөлбөр (ProMED) зэрэг бүлгүүд мэдэгдсэний дараа лхагва гарагт ДЭМБ Хятадаас нэмэлт мэдээлэл өгөхийг хүссэн юм.

Хятад улс 24 цагийн дотор хариу өгч, ДЭМБ-тай эпидемиологийн болон эмнэл зүйн мэдээлэл, лабораторийн шинжилгээний үр дүн зэргийг хуваалцжээ.

Эдгээр мэдээлэлд нийслэл Бээжин болон зүүн хойд Ляонин мужид ер бусын эмгэг төрүүлэгч илрээгүй талаар өгүүлсэн байна.

Харин микоплазмаар үүсгэгдсэн уушгины хатгалгаа, томуу, амьсгалын замын синцитиал вирус (RSV), аденовирус гэх мэт эмгэг төрүүлэгчийн халдвартай холбоотойгоор амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн байж болзошгүй гэдгийг өгөгдөл харуулжээ.

Мөн цар тахлын эсрэг арга хэмжээг цуцалсны дараа өөр олон оронд амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнтэй адил Хятад улсад өвчлөл нэмэгдсэн байж магадгүй байна. Тус улс өнгөрсөн арванхоёрдугаар сард Ковид-19-тэй холбоотой хязгаарлалтуудаа цуцалснаас хойш анхны өвөлдөө бэлдэж байгаа юм.

Хонконгийн их сургуулийн тархвар судлаач Бен Коулинг “Энэ бол зүгээр л улирлын чанартай өсөлт. Зарим талаараа санаандгүй байдлаар, нөгөө талаар сүүлийн гурван жил өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл харьцангуй бага байсан тул хүмүүсийн дархлаа муудсантай холбоотой байж болно гэж тайлбарлав.

ДЭМБ-ийн мэдээлснээр аравдугаар сарын дунд үеэс хойш Хятадын хойд хэсэгт томуу төст өвчний тохиолдол өмнөх гурван жилийн мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#дэмб, #ХЯтад, #амьсгалын замын өвчлөл, #дэгдэлт,

0 / 1000