Лхагва гарагт Израилын засгийн газар болон Хамас бүлэглэл Газын зурваст дор хаяж дөрөв өдрийн турш галаа зогсоохоор тохиролцжээ. Энэ хугацаанд зурвас руу тусламжийн цувааг нэвтрүүлж, Израилын тал өөрийн шоронд хоригдож буй 150 палестин иргэн, Хамас бүлэглэл барьцааны 50-иас доошгүй хүнийг суллахаар болсон байна.
Долоон долоо хоног үргэлжилж буй дайны анхны эвлэрлийг Катарын зуучлалаар байгуулжээ.
Түр завсарлага албан ёсоор эхлэх цагийг 24 цагийн дотор зарлаж, барьцааны хүмүүсийн эхний хэсгийг пүрэв гарагт суллах төлөвтэй байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Хамас бүлэглэл өдөрт 10-аас доошгүй тооны хүүхэд, эмэгтэйчүүдийг суллаж, дөрөв хоногийн хугацаанд нийт 50 хүнийг суллана гэв. Үүнээс гадна, өдөрт нэмэлтээр арван барьцааны хүнийг сулласан тохиолдолд цаашид хэлэлцээрийн хугацааг сунгах боломжтой гэж мэдэгдэв.
Оронд нь Израил өөрийн шоронд хоригдож буй 150 палестин иргэнийг суллана.
Хамас бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү дайрахдаа 240 орчим хүнийг барьцаалсан бол Израилын шоронд палестины 7,800 гаруй иргэн хоригдож байна.
Түүнчлэн тохиролцооны дагуу хүмүүнлэгийн, эмнэлгийн болон түлшний тусламжийн олон зуун ачааны машиныг Газын зурвас руу нэвтрүүлэх боломжийг олгоно гэж Палестины тал мэдэгдэлдээ дурджээ.
Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израил руу халдан довтолж 1,200 хүний аминд хүрсний дараа Израилын арми 2.3 сая хүн амтай Газын зурвасыг бүслэн, тасралтгүй бөмбөгдсөнөөр 14,000 гаруй хүн аминд хүрээд байна.
Гал зогсоох хэлэлцээрийг зуучилсан Катарын тал уг тохиролцоог байнгын гал зогсоох хэлэлцээрийн эхний чухал алхам гэж тодорхойлсон бол Израил болон Хамас аль аль нь “зорилгодоо хүрэх хүртлээ дайныг үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Катарын зуучлал, #Израил Хамасын мөргөлдөөн, #түр гал зогсоох хэлэлцээр,