Монгол, Их Британи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулж Монголын 70 орчим уран бүтээлч Тамгагүй төр жүжгийг Монгол хааннэрээр Лондон хотын Колизейд толилуулсан.

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн 1998 оны зохиолоос сэдэвлэсэн уг жүжгийг “Telegraph” сонин уйтгартай хэмээн ерөнхийд нь тодорхойлжээ. 

Мөн өрнөлийг нь хэт нуршуу хэмээгээд, уг жүжгээс дуурь, балет эсвэл Шекспирийн жүжгээс авч болох уран сайхны таашаалыг мэдэрч чадахгүй гэж шүүмжилсэн байна. Орчуулгын хувьд, харилцан яриаг хэтрүүлэгтэй зүйрлэлээр дүүрэн, дүрийн хөгжүүлэлтийг муу, жүжиглэлтийг уянгын эмгэнэлт гэж тодорхойлжээ. 

Жүжгийн хоёрдугаар хагаст үзүүлсэн шувуудын сүрэг мэт нэгэн зэрэг хөдлөх бүжигчдийн үзүүлбэр”-ийг залхуутай гэж тодорхойлсноос гадна, “Cirque du Soleil”-ийн циркийн үзүүлбэрийг дуурайж, Араатны хаан Арслан”-ийн амьтдын дүрийг чадан ядан дүрслэх гэж хичээсэн хэмээн харьцуулсан байна. 

Эцэст нь хоёр орны соёлын солилцоог ямагт сайшаан хүлээн авах ч төр ард түмнээс дээгүүр гэсэн суртал ухуулга бүхий жүжиг Их Британичуудын сэтгэлийг хөдөлгөнө гэдэгт эргэлзэж байнагэжээ.

Эх сурвалж: Telegraph

#онцолсон, #Их Британи, #ТАМГАГҮЙ ТӨР, #Монгол хаан жүжиг, #Лондон, #шүүмж, #Telegraph,