Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөх гурав дахь оролдлогоо ойрын өдрүүдэд хийж магадгүй байгааг Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Пхеньян лхагва гарагийн шөнө дундаас эхлээд арваннэгдүгээр сарын 30-ны орон нутгийн цагаар 23:59 цаг хүртэл есөн өдрийн дотор хөөргөх ажиллагааг хийнэ гэдгээ Японы талд мэдэгдсэн байна.
Япон пуужин хөөргөх ажиллагааг НҮБ-ын тогтоолуудыг зөрчсөн үйлдэл гэж нэрлээд, Өмнөд Солонгостой хамтран ажиллагааг үргэлжлүүлэхгүй байхыг Пхеньянаас “хатуу шаардана” гэдгээ мэдэгдэв.
Японы эргийн хамгаалалтын албаны мэдэгдэлд дурдсанаар Пхеньяны тал хиймэл дагуулыг сансарт хөөргөх пуужингийн хог хаягдлыг Солонгосын хойгийн баруун талд болон Филиппиний Лузон арлын зүүн талд унаж магадгүй гэж тооцоолж байгаа аж.
Хэрэв Хойд Солонгос пуужин хөөргөх юм бол Сөүл “шаардлагатай арга хэмжээ” авна гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны үйл ажиллагаа хариуцсан дарга Кан Хо Пил анхааруулсан байна.
Пхеньян энэ онд хоёр ч удаа тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн ч амжилттай болоогүй юм.
Өнгөрсөн тавдугаар сард анхны оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Өмнөд Солонгос хог хаягдлыг нь далайн уснаас гаргаж авсан бөгөөд хиймэл дагуулыг “цэргийн зориулалттай” биш болохыг мэдэгдсэн. Наймдугаар сард хийсэн хоёр дахь оролдлого нь бүтэлгүйтэхэд Хойд Солонгосын сансрын агентлаг аравдугаар сард дараагийн оролдлогоо хийнэ гэж мэдэгдэж байв.
Үүнтэй зэрэгцэн, Өмнөд Солонгос арваннэгдүгээр сарын сүүл гэхэд өөрийн тагнуулын хиймэл дагуулыг сансарт хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. Хиймэл дагуулыг АНУ-ын “SpaceX” компанийн пуужин зөөвөрлөх бөгөөд энэ нь Сөүлийн 2025 он гэхэд сансарт хөөргөхөөр төлөвлөж буй тагнуулын таван хиймэл дагуулын эхнийх нь юм.
Эх сурвалж: BBC

#тагнуулын хиймэл дагуул, #Хойд солонгос, #Япон,