Өмнөд Солонгосын эрх баригч нам энэ жил нохойн махны хэрэглээг хориглох тухай хуулийн төслийг парламентад өргөн барина гэдгээ баасан гарагт мэдэгдэв.
Гадны орнууд солонгосчуудын нохой иддэг заншлыг харгис хэрцгий хэмээн шүүмжилдгээс гадна Өмнөд Солонгост амьтны эрхийн талаар ойлголт нэмэгдэх тусам дотоодын, тэр дундаа залуу үеийнхний эсэргүүцэл нэмэгдсээр байгаа юм.
Эрх баригч Ардын хүчний намын бодлого хариуцсан Ю Юй Дун засгийн газрын төлөөлөгчид болон амьтны эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзах үеэрээ “Нийгмийн зөрчилдөөн, нохойн махны хэрэглээтэй холбоотой маргааныг таслан зогсооход чиглэсэн тусгай хууль батлах цаг болсон” гэж мэдэгджээ.
Мөн хуулийн төслийг намууд санал нэгтэйгээр дэмжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тул улсын тэргүүн хатагтай Ким Кеон Хи нохойн махны хэрэглээг эрс шүүмжилдэг хүмүүсийн нэг бөгөөд тэрээр нөхрийнхөө хамтаар золбин нохой үрчилж авч байсан удаатай.
Нохойн махны эсрэг хуулийн төсөл өмнө нь салбарын эсэргүүцэл болон тариаланчид, рестораны эздийн амьжиргааны асуудлаас болоод унаж байсан. Тэгвэл энэ удаад бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай заалтыг хуулийн төсөлд тусгаж байгаа аж.
Уулзалтад оролцсон Хөдөө аж ахуйн сайд Чун Хван Кын засгийн газар хоригийг аль болох хурдан хэрэгжүүлж, үйлдвэрлэгчдэд нохойн махны бизнесээ хаахад нь дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Нохойн мах идэх нь Солонгосын хойгт эрт дээр үед бий болсон соёл бөгөөд зуны халууныг даван туулах арга гэж үздэг. Өмнөд Солонгост өмнөхтэй харьцуулахад нохойн мах идэх нь хамаагүй багассан ч зарим хөгшин хүмүүс идэж, зарим ресторан нохойн махаар үйлчилсэн хэвээр байгаа юм.
Засгийн газрын албан ёсны мэдээллээр тус улсад нохой үржүүлгийн 1,150 ферм, 34 нядалгааны газар, 219 түгээх компани, нохойн махаар үйлчилдэг 1,600 орчим ресторан байдаг.
Өнгөрсөн жил “Gallup Korea”-ын явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 64% нохойн махны хэрэглээг эсэргүүцэж байжээ. Мөн дөнгөж 8% нь нэг жилийн дотор нохойн мах идсэн гэж хариулсан бол энэ тоо 2015 онд 27% байсан байна.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #хориг, #нохойн махны хэрэглээ, #амьтны эрх,