Украины зэвсэгт хүчин Днепр мөрний зүүн эрэгт байр сууриа тогтоосныг Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн штабын дарга Андрей Ермак мэдэгджээ.
Жилийн өмнө Орос голын баруун эргээс цэргээ татаж, түүнээс хойш Украины арми зүүн эрэгт байр сууриа тогтоохоор хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтэж байв.
Эцэст нь “Украины Зэвсэгт хүчин Днепр мөрний зүүн эрэгт оновчтой байрлал эзэлсэн” болохыг Ермак Дайны судалгааны хүрээлэнд хандан хэлсэн байна.
АНУ-д төвтэй судалгааны төв нь голоос 2 км зайд, Херсон хотоос 30 км зайд орших Крынки тосгоны чиглэлд ахиц дэвшил гарсан талаар өмнө нь мэдэгдэж байсан.
Мөн Украины армийн “жижиг бүлгүүд” зүүн эргийн тосгонд байр сууриа тогтоосныг Оросын тал лхагва гарагт хүлээн зөвшөөрчээ.
Гэсэн ч Херсон мужийн Оросын хяналтад байгаа бүс нутгийн албан тушаалтан Владимир Салдо Украины хүчийг их хэмжээний хохирол амссан тул урагшлах боломжгүй болсон гэж мэдэгдэв. Мөн Крынкид нэмэлт хүчний бүслэлтэд орсон гэж хэлсэн байна.
Хэрэв зүүн эрэг дэх байрлалаа хадгалж чадвал энэ нь Украины хүчинд томоохон ач холбогдолтой. Хуягт машин, агаарын довтолгооноос хамгаалах систем болон бусад хүчээ Днепр мөрний зүүн эрэг рүү шилжүүлэх боломж нээгдэх бөгөөд цаашлаад Крым руу нэвтрэхэд нэг алхам ойртох юм.
“Украины зэвсэгт хүчин алхам алхмаар Крымийг цэрэггүй болгоход ойртож байна. Бид энэ зайн 70 хувийг туулсан” гэж Ермак хэлсэн байна. Тэрээр Орос улс Ираны нисгэгчгүй онгоц, Хойд Солонгосын их буугаар Украины эсрэг довтолж байгааг мэдэгдээд, Киевт илүү их зэвсэг нийлүүлэхийг барууны орнуудад уриалжээ.
Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Украины сөрөг довтолгоо, #Днепр мөрний зүүн эрэг,