Лхагва гарагт Израилын цэргүүд Газын хамгийн том эмнэлэг болох Аль-Шифад Хамас бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулж эхэлснээ мэдэгдэв.

Тагнуулын мэдээлэл болон үйл ажиллагааны зайлшгүй шаардлагад үндэслэн, Израилын зэвсэгт хүчин Шифа эмнэлгийн тодорхой хэсэгт Хамасын эсрэг нарийн бөгөөд зорилтот ажиллагаа явуулж байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. 

Энгийн иргэдэд хохирол учруулахгүй байх үүднээс нарийн төвөгтэй, эмзэг орчинд бэлтгэгдсэн эмнэлгийн баг, араб хэлээр ярьдаг хүмүүс Израилын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтсан гэж мэдэгдсэн байна. 

Израилын тал Хамас бүлэглэлийн дайчдыг эмнэлгийг хоргодох байр болгон ашиглаж байна гэж хэдэн долоо хоногийн өмнөөс буруутгаж ирсэн. 

Мягмар гарагт Цагаан ордон тагнуулын мэдээлэлд үндэслэн Хамас бүлэглэл Шифа эмнэлгийг цэргийн ажиллагаандаа ашиглаж байгааг баталгаажуулснаа мэдэгдээд, эдгээр үйлдлийг дайны гэмт хэрэг гэж нэрлэжээ.

Хамас болон Палестины Исламын жихад бүлэглэл Шифа эмнэлгээс гадна Газын зурвас дахь өөр хэд хэдэн эмнэлгийг цэргийн үйл ажиллагаагаа нуун далдлах, дэмжих, барьцааны хүмүүсийг нуух зорилгоор ашиглаж байгааг Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн байна.

Газын эрх баригч эмнэлэгт Хамас бүлэглэлийн дайчид байгааг үгүйсгээд, 650 өвчтөн болон 5,000-7,000 энгийн иргэн эмнэлэг дотор Израилын мэргэн буудагч, нисгэгчгүй онгоцнуудын байнгын галын дор эмнэлгийн хашаанд түгжигдсэн болохыг мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд 40 өвчтөн нас барсны дотор дутуу төрсөн гурван хүүхэд инкубатор нь эвдэрсний улмаас нас барсан байна.

Израилын дайралтаас болж Газын 35 эмнэлгийн 25 нь ашиглах боломжгүй болсныг Бейрут дахь Хамасын албаны хүн мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #цэргийн ажиллагаа, #Израилын зэвсэгт хүчин, #Аль Шифа эмнэлэг,