БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-д айлчилж, айлчлал энэ мягмар гарагт эхэллээ. Тэрбээр хамгийн сүүлд 2017 онд тус улсад "зочилсон" бөгөөд энэ лхагва гарагийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Сан Францискод уулзаж, дараа нь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ийн жил тутмын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. 

Түүний Байдентай хийх дээд хэмжээний уулзалт нь АНУ, Хятадын удирдагчдын сүүлийн нэг жилийн хугацаанд болж буй анхны нүүр тулсан уулзалт бөгөөд хоёр орны харилцааг сайжруулах боломж гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байна.

Түүнчлэн Газын зурвас дахь Израил-Хамасын мөргөлдөөн, Оросын түрэмгийлэгчдийн эсрэг дайнд Украиныг дэмжих АНУ-ын хүчин чармайлт, геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн эмзэг сүлжээ, уур амьсгалын хямрал зэрэг сэдэв, мөн эдийн засгийн асуудлаар нэн тэргүүнд хэлэлцэх төлөвтэй байна.

Ши Жиньпинийг АНУ-д газардахаас хоёр цаг хүрэхгүй хугацааны өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен АПЕК-ийн 21 гишүүн орны сайд нарт хандан үг хэлэхдээ АНУ нь бараа бүтээгдэхүүн, үзэл санаа, хүмүүс хууль ёсны дагуу, чөлөөтэй урсдаг" эдийн засгийн эрх чөлөөг дэмждэг гэдгийг онцолжээ.

Блинкен хэлсэн үгэндээ Хятадын дурдаагүй ч сүүлийн жилүүдэд Вашингтон Хятадыг Энэтхэг-Номхон далайн жижиг орнуудыг дээрэлхэж, одоо хэрэгжиж байгаа "дүрэмд суурилсан" хэв журмыг нуран унагахаар оролдож байна гэж буруутгаж ирсэн билээ.

Мягмар гарагт Ши Жиньпиний айлчлалыг дэмжиж, Хятадын төрийн далбааг барьсан хэдэн зуун дэмжигч Хятадын төлөөлөгчдийн зочид буудлын гадаа цугларчээ. Үүний зэрэгцээ, Ши Жиньпиний Төвөд, Хонконг болон лалын шашинт уйгуруудын эсрэг явуулж буй бодлогыг шүүмжилсэн хүний эрхийн бүлгүүдийн томоохон эсэргүүцлийн жагсаал лхагва гарагт болох төлөвтэй байна. 

Мөн мягмар гарагт Сан Франциско хотын төвд байрлах АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болох газрын дээгүүр ЧӨЛӨӨТ ХЯТАД, ЧӨЛӨӨТ ХОНКОНГ, ЧӨЛӨӨТ ТӨВӨД, ЧӨЛӨӨТ УЙГУР гэсэн бичээс дэлгэсэн жижиг онгоц тойрон нисжээ.

Эх сурвалж: Reuters

#хятад улс, #Ши Жинпинь, #АНУ дахь айлчлал, #АПЕК ийн дээд хэмжээний уулзалт,