Өдгөө 71 настай Владимир Путин гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тухай Кремлийн зургаан эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ.
1999 оны сүүлийн өдөр Борис Ельцинээс ерөнхийлөгчийн суудлыг хүлээн авсан В.Путин Иосиф Сталинаас хойших Оросын удирдагчдаас хамгийн урт хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн бөгөөд Леонид Брежневийн 18 жилийг ч гүйцэж түрүүлсэн байна.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр Кремлийн зөвлөхүүд аль хэдийн Путиний дараагийн кампанит ажилд бэлдэж эхэлжээ.
Санал асуулгын дүнгээр Оросын ард түмнээс 80 хувийн дэмжлэг авсан Путиний хувьд сонгуульд нэр дэвших нь ердөө тогтсон дүрмийг дагаж буй хэрэг бөгөөд төр, төрийн хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр, олон нийтийн санал бодлыг бараг бүхэлд нь хааснаар тэрээр ялах нь гарцаагүй юм.
Кремлийн бүх эх сурвалж Путин дараагийн сонгуульд өрсөлдөнө гэсэн шийдвэр гаргасныг баталсан бол нэг эх сурвалж нэр дэвших шийдвэрийг төлөвлөгөөний дагуу хэдэн долоо хоногийн дараа зарлана гэж хэлсэн байна.
Нэрээ нууцлахыг хүссэн гадаадын дипломат эх сурвалж мөн Путин саяхан ийм шийдвэр гаргасныг хэлээд, удахгүй мэдэгдэл хийнэ гэж “Reuters”-т ярьжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан боловч Путин нэр дэвшихээр шийдсэн бол хэн ч түүнтэй өрсөлдөх боломжгүй гэж есдүгээр сард мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Кремль, #ОРос, #2024 оны сонгууль,