Зэвсгийн үйлдвэрлэлд давхар ашиглах боломжтой электрон эд ангиудыг Орос руу тээвэрлэхтэй холбоотой АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн Оросын гурван иргэн Нью-Йоркт баривчлагджээ.
Орос-Канадын иргэд болох 37 настай Николай Голстев, түүний эхнэр 32 настай Кристина Пузырева, мөн Орос-Тажикийн иргэншилтэй 52 настай Салимджон Нариддиновыг мягмар гарагт баривчилсан байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны тусгай төлөөлөгч Иван Арвелогийн хэлснээр “Оросын байлдааны талбар руу 10 сая долларын үнэ бүхий 300 гаруй хязгаарлалтад багтсан эд зүйлсийг илгээж, хориг арга хэмжээг зөрчсөн” гэж эдгээр хүмүүсийг буруутгаж байгаа аж.
Мөн мягмар гарагт дотоодын банкны данснаас “1.1 сая гаруй долларын орлого” хураан авсан гэж Нью-Йоркийн зүүн дүүргийн прокурорын газраас мэдэгдэв.
Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар Бруклинд төвтэй хоёр компанитай холбоотой эд ангиудыг Украин дахь Оросын удирдлагатай пуужингийн систем, нисгэгчгүй онгоц, танк, нисдэг тэрэг, дохионы тагнуулын төхөөрөмж зэргээс олсон байна.
“Эдгээр аж ахуйн нэгжүүд нь АНУ-ын үйлдвэрлэгчдээс олон сая долларын давхар зориулалтаар ашиглах боломжтой электрон барааг хууль бусаар олж авч, худалдан авч, Орос дахь эцсийн хэрэглэгчид рүү илгээсэн” гэж мэдэгдэлд өгүүлжээ.
“Шүүгдэгчид экспортолж буй электрон бараа нь цэргийн зориулалттай байж болзошгүйг мэдэж байсан” гээд, үүнийг “Оросын хоригт хамрагдсан байгууллагууд, тэр дундаа Оросын армитай холбоотой компаниудын нэрийн өмнөөс дэлхий дахинд худалдан авалт хийдэг схем” гэж тодорхойлсон байна.
Гурван шүүгдэгчийг холбооны прокурорын хүсэлтээр цагдан хорьжээ.
Эх сурвалж: The Moscow Times

#Украины дайн, #Оросын иргэн, #АНУ-ын хориг, #зэвсгийн эд анги,