Дорнод аймагт шинээр илэрч байгаа хавдрын өвчлөлд элэгний хорт хавдар зонхилж байна. Тодруулбал, ноднин жил хорт хавдрын 219 тохиолдол бүртгэгдсэнээс 79 буюу 36 хувь нь элэгний хорт хавдар байжээ.
Тиймээс элэгний вирусний шалтгаант хатуурал, хавдар, түүний урьдал өвчин элэгний В вирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх төсөл”-ийг ОНХС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Төслийг “Анир солонго” эмнэлэг болон сум, өрхийн ЭМТ-үүд хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар элэгний В вирусний эсрэг вакциныг 2034 иргэн хийлгүүлсэн буюу нэгдүгээр тунд 1077, хоёрдугаар тунд 702, гуравдугаар тунд 255 иргэн хамрагдаад байна.
Энэхүү сайн дурын дархлаажуулалтад иргэд өөрийн харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан хамрагдах боломжтой.

#Дорнод,