Завхан аймагт Адапт төслөөс булгийн эхийг хашиж хамгаалах, өвс тэжээлийн агуулах барих, татмын ойжуулалтын ажлуудыг хийж байна. Завхан аймагт булгийн эхийг байгальд ээлтэй аргаар хашиж хамгаалснаар булгийн урсац нэмэгдэж усгүй хуурай байсан хөв усаар дүүрч, булаг горхи болон урсах эерэг өөрчлөлтүүд гарсан.
Тухайлбал Цагаанчулуут сумын Арц багийн Аршандын булгийн эхийг төслийн дэмжлэгээр хашиж хамгаалснаар урсац нь нэмэгдсэн төдийгүй хуучин ашиглаж байсан хөв цөөрөм нь энэ жил усаар дүүрчээ. Өдгөө Цагаанчулуут сумын 3 багийн 100 орчим айл, 30000 мал энэ булгаас ундаалж байна.
2023 онд Завхан аймагт нийт 7 булгийн эхийг хашиж хамгаалав.
Тухайлбал Завханмандал сумын Тохойн булаг, Цагаанчулуут сумын Ар шандны булаг, Алдархаан сумын Ямаан усны булаг, Сантмаргац сумын Хөх толгойн булаг, Эрдэнэхайрхан сумын Баянзүрх булаг, Мөсөнгийн булаг, Цэцэн-Уул сумын Толгойн булгуудын эхийг хашиж хамгаалсан байна.
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ нь багасах асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс ундарга нь татарсан, орчных нь өвс, ургамал халцарсан. Усны эх нь малын хөлд гишгэгдэж шаварт дарагдсаны улмаас экологийн доройтолд орсон булаг, бүрдүүдийг хашиж хамгаалах нь зүйтэй гэж Хяргас нуур - Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.
Ташрамд, Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” Адапт төслийн хүрээнд зорилтот 4 аймагт 36 булгийг байгальд ээлтэй аргаар хашиж хамгаалж байна.

#ЗАВХАН,