Пүрэв гарагт Катарын шүүх Энэтхэгийн тэнгисийн цэргийн найман офицерт цаазаар авах ял оноожээ. Катар, Энэтхэгийн талаас тэднийг ямар хэрэгт буруутгаж байгаа талаар мэдээлээгүй боловч хэвлэлд мэдээлснээр Катар дахь нэгэн хувийн компанид ажиллаж байсан эдгээр хүмүүсийг өнгөрсөн онд тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилсан байна.
Пүрэв гарагт Энэтхэгийн засгийн газар шүүхийн шийдвэрт “гүн цочирдсон” гэдгээ мэдэгдээд, энэ асуудлаар Катарын эрх баригчидтай хэлэлцээр хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ “Бид цаазаар авах ялын тогтоолд маш их цочирдсон бөгөөд нарийвчилсан дүгнэлтийг хүлээж байна. Бид гэр бүлийн гишүүд болон хуулийн багтай холбоотой байгаа бөгөөд хуулийн бүх хувилбарыг судалж байна” гэж мэдэгдсэн байна.
Мөн асуудалд маш их ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн ч нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ.
Цаазын ял сонссон хүмүүс нь өнгөрсөн оны наймдугаар сард баривчлагдсан бөгөөд баривчлагдах үедээ “Al Dahra” нэртэй хувийн компанид ажиллаж байжээ. Мөн өмнө нь Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан гэдэг нь батлагдаад байгаа.
Гэсэн ч тэднийг буруутгаж байгаа хэргийн талаар батлагдсан мэдээлэл бага байна.
“The Hindu” сонин эдгээр хүмүүсийг “нууцын тухай хуулийг зөрчсөн” хэрэгт буруутгаж байгаа талаар мэдээлсэн ч засгийн газруудын аль нь ч үүнийг батлаагүй.
Үүсээд буй асуудал нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Персийн буланд олон сая энэтхэгчүүд ажиллаж амьдардаг бөгөөд тэдний олон арван мянга нь хагас ур чадвар, эсвэл огт ур чадвар шаарддаггүй бага цалинтай ажил хийдэг.
Эдгээр цагаач ажилчид Персийн булангийн Арабын орнуудын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ба Энэтхэгт мөнгөн гуйвуулгын чухал эх үүсвэрийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: BBC