Олон Улсын Парламентын Холбоо (ОПУХ)-ны 147 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл Луанда хотноо 2023 оны аравдугаар сарын 23-27-ны хооронд  “Энх тайван, шударга ёс, хүчирхэг институтийн төлөөх парламентын үйл ажиллагаа” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Дэлхийн 120 гаруй орны 2000 гаруй төлөөлөгч оролцож буй Ассамблейн үеэр ОУПХ-ны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж буй бөгөөд тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Л.Өлзийсайхан оролцож байна.

Чуулга уулзалтын эхний өдөр “Хиймэл оюун ухааныг зохицуулах, ашиглах Парламентын Тамгын газрын ур чадвар” үндсэн сэдвээр Их Британи, ХБНГУ, Турк зэрэг улс орны төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Их Британийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сара Дэвис “Парламентад хиймэл оюун ухааныг ашиглах хийгээд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг” сэдэвт илтгэлдээ Их Британийн Парламентад сүүлийн үед өргөнөөр ашиглаж буй хиймэл оюун ухаанд суурилсан “СhatGPT” технологийн талаарх туршлагаасаа хуваалцаж, үүсэж болох эрсдэл, бэрхшээлийн талаар танилцуулав.

ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Михаэль Шөфер Бундестагт хиймэл оюун ухааны хэрэглээг саяхнаас нэвтрүүлж, амжилттай хөгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар танилцуулсан бол, Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Талип Узун “цаасгүй парламент” болох зорилтынхоо хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан тэмдэглэл хөтлөх програмыг нэгдсэн хуралдаандаа хэрхэн ашигладаг талаар ярьсан юм.

Чуулга уулзалтын эхний өдөр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Их Британийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сара Дэвис, ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Михаэль Шөфер нартай уулзаж, дэлхийн улс орнуудын парламентад өргөнөөр хэрэглэж буй нийтийн өргөдөл, гомдлын цахим систем болох е-petition платформын ач холбогдлын талаар санал солилцож, туршлага хуваалцлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-parliament цахим платформыг нэг жилийн өмнө хөгжүүлсэн бөгөөд D-petition буюу цахим өргөдлийн системийг саяхан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн талаар дурдаад, ингэснээр Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог өргөнөөр хангах боломж бүрдсэнийг онцлов.

Их Британийн Парламентын хувьд e-petition платформыг 2006 онд анх бүтээж, 2014 онд шинэчилсэн байна. Хатагтай Сара Дэвисийн танилцуулснаар 2022 онд тус улсын e-petition системд 6,7 сая цахим гарын үсэг бүртгэгдэж, 2360 өргөдлийг хэлэлцэхээр хүлээн авч, 8039 өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ. Тус улсын парламент e-petition системийг ашиглах тусгай журамтай бөгөөд уг системд хэн нэгнийг албан тушаалаас огцруулах, гавьяа шагнал, цол олгохыг уриалах, бусдыг гутаан доромжлох, элэглэн дооглох, мөн нээлттэй байгаа өргөдлийг дахин хуулбарлаж нээхийг хориглодог аж.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Михаэль Шөфертэй уулзахдаа хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн асуудлыг хөндөж ярилцав. Тэрбээр:

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оноос Монгол Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн өргөжиж, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэх 126 гишүүнтэй болно. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Германы Бундестагт энэ оны 9 дүгээр сард айлчилж, Бундестагийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төсөвт тавих парламентын хяналт шалгалтын үйл явц зэрэг арга, туршлагатай дэлгэрэнгүй танилцаж, туршлага судалсан. Айлчлал бүтээлч, ажил хэрэгч, найрсаг, дулаан уур амьсгалд болж өнгөрсөнд талархал илэрхийлье гэв.

Хоёр талын уулзалтын үеэр парламентын Тамгын газрууд хооронд мэргэжилтэн солилцох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг цаашид цахим парламент, хиймэл оюун ухааны чиглэлээр өргөжүүлэхээр тохиролцлоо.

ОУПХ-ны 147 дугаар Ассамблей үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

#Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар,