Вашингтон мужийн сенатор Жефф Уилсон зөвшөөрөлгүй галт зэвсэг эзэмшсэн шалтгаанаар өнгөрсөн бямба гарагт Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагджээ.
Хэрэв шүүх түүнийг гэм буруутай гэж үзвэл 14 хүртэлх жилийн хорих ял, 12,000 гаруй долларын торгууль түүнийг хүлээж байгаа аж. Тэрээр даваа гарагт Ша Тин хотын Магистратын шүүхээр орж, батлан даалтад гарсан байна.
Бүгд найрамдах намын сенатор Стивен Ж.Уилсон нь эхнэртэйгээ Зүүн өмнөд Ази руу таван долоо хоногийн аялалд гарахдаа цүнхэндээ гар буу хийснээ мэдээгүй гэж вэбсайтаараа дамжуулан мэдэгджээ.
“Энэ бол шударга алдаа байсан. Нөхцөл байдал шийдэгдэнэ гэж найдаж байна” гэж Уилсон мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Уилсоны хэлснээр тэрээр Сан Францискогоос Хонконг хүрэх нислэгийн дундуур зэвсгийг олсон байна.
Тэрээр “Портлэндийн нисэх онгоцны буудлын хамгаалалтаар дамжин өнгөрөхдөө гар буу цүнхэнд байсныг мэдээгүй бөгөөд ачаа тээшний шалгалтын ажилтнууд үүнийг анзаараагүй” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Онгоц Хонконгт газардмагц Уилсон “нэн даруй гаалийн ажилтнуудад хандаж, асуудлыг анхааралдаа авсан” байна.
Хятадын “RTHK”-ын мэдээлснээр дараагийн шүүх хурал аравдугаар сарын 30-нд Хонконгт болно.
Хонконгийн галт зэвсгийн хяналтын хуулийн дагуу цагдаагийн комиссараас зөвшөөрөл аваагүй бол хэн ч зэвсэг, сум эзэмших эрхгүй. Лицензийг зөвхөн цагдаа, зэвсэгт хамгаалалтын алба, тусгай буудлагын клубын операторуудад олгодог.
Харин Вашингтон мужид урт буу болон гар бууг зөвшөөрөлгүйгээр ил задгай авч явахыг хуулиар зөвшөөрдөг. Энэ нь хувь хүмүүс олон нийтийн газар галт зэвсэг авч явах эрхтэй гэсэн үг боловч хувийн өмчийн эзэд өөрсдийн өмчлөлд галт зэвсэг хориглож болно. Харин мужийн нутаг дэвсгэрт галт зэвсгийг ил бусаар авч явахад тусгай зөвшөөрөл шаардлагатай.
Уилсон мэдэгдэлдээ гар буу нь Вашингтон мужид бүртгэлтэй бөгөөд гар буу ил бусаар авч явах тусгай зөвшөөрөлтэй болохыг тэмдэглэжээ.
Эх сурвалж: CNN

#АНУ, #Гар буу, #хонконг, #Жефф Уилсон, #Вашингтон мужийн сенатор,