“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгож, Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Харин Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Хишгээгийн Нямбаатарыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсөн байна.
Мөн тус дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ба тус зарлигуудаар Шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан Уртнасангийн Сайнбилэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн бол Өлзийсайханы Мөнх-Эрдэнийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ.
Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Журам, жагсаалт, загвар батлах тухай, Жагсаалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ. Журам, жагсаалт, загвар батлах тухай Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт”-ыг, 3 дугаар хавсралтаар “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар”-ыг тус тус баталсан байна. “Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам”-аар төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, хүн, хуулийн этгээдэд хариу мэдэгдэх, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.
Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг баталсан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар,