Энэ сарын эхээр ёс суртахууны цагдаа нартай маргалдсаныхаа дараа комд орсон өсвөр насны Иран охины “тархи үхэжсэн” болохыг Ираны төрийн хэвлэл ням гарагт мэдээлжээ.
Курд-Ираны Хенгау зэрэг барууны бүлгүүд 16 настай Армита Геравандын биеийн байдал маш хүнд, эмнэлэгт ухаангүй байгааг олон нийтэд анхлан зарлаж байв.
Идэвхтнүүд ёс суртахууны цагдаа нарыг хижаб өмсөөгүй шалтгаанаар охины биед халдсан гэж буруутгаж байгаа бол эрх баригчид түүнийг аравдугаар сарын 1-нд Тегераны метронд суусныхаа дараа ухаан алдсан гэж мэдэгдээд байгаа.
Одоогоор Армита Тегеран хотын Фажр эмнэлэгт хатуу хамгаалалт дор эмчлүүлж байна.
Гэвч өчигдөр Ираны “IRINN” төрийн хэвлэл “Эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтыг үл харгалзан, Геравандын сүүлийн үеийн эрүүл мэндийн байдлыг ажиглавал түүний тархи үхэжсэн гэдэг бараг тодорхой болж байна” гэж мэдээлжээ.
Ираны эрх баригчид үсээ халхлаагүй Армита Гераван өөр хоёр охинтой Тегераны Шохада өртөөнөөс галт тэргэнд сууж байгааг харуулсан камерын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна. Хэсэг хугацааны дараа охидын нэг нь ухарч, бөхийсөөр галт тэрэгнээс буужээ.
Тэр охин, бусад зорчигчдын хамт Армитаг гар, хөлөөс нь дамжилж, газарт хэвтүүлсэн байна. Галт тэрэгний доторх болон өртөө рүү орох хэсгийн бичлэг олон нийтэд дэлгэгдээгүй.
2022 оны есдүгээр сард “зохисгүй” хувцасласан шалтгаанаар Тегеран хотын ёс суртахууны цагдаад баривчлагдан, хоригдож байхдаа нас барсан Махса Аминитэй адил хувь тавилан Гераванд тохиолдож магадгүй гэж олон хүн эмээж байна.
Тухайн үед гэрчүүд Аминиг цагдаа нарт зодуулсан гэж мэдүүлж байсан боловч эрх баригчид түүний үхлийг эрүүл мэндийн байдалтай нь холбон тайлбарлаж байв.
Амини гурав хоног ухаангүй байсны эцэст нас барснаар улс даяар засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнөж, аюулгүй байдлын хүчнийхний хүчирхийллийн улмаас олон зуун хүн амь үрэгдэж, олон мянган хүн саатуулагдсан юм.
Ням гарагт Ираны Хувьсгалт шүүх Махса Аминигийн үхлийн талаар мэдээлсэн эмэгтэй сэтгүүлчид болох Нилуфар Хамеди, Элахе Мохаммади нарыг “Америкийн дайсагнагч засгийн газартай хамтран ажилласан”, “Үндэсний аюулгүй байдлын эсрэг үгсэн хуйвалдсан”-д буруутган, долоо болон зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Эх сурвалж: BBC, The Guardian

#ёс суртахууны цагдаа, #иран, #Армита Гераванд,