Энэтхэг улс 2040 он гэхэд сар руу сансрын нисэгчээ илгээхээр зорьж байгааг тус улсын засгийн газар мягмар гарагт мэдэгдсэн байна.

Мөн тус улсын сансрын зорилгод 2035 он гэхэд саран дээр сансрын станц байгуулах төлөвлөгөө багтжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди сансрын амбицаа зарлахдаа эрдэмтдийг Сугар, Ангараг гариг руу хийх аялалд нь хамтран ажиллахыг урьсан байна.

Сүүлийн жилүүдэд тус улс нь сансрын салбарт тэргүүлэгчдийн нэг болохын тулд ихээхэн анхаарал хандуулж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн.

Үүний ачаар, Оросын ижил төстэй даалгавар бүтэлгүйтсэнээс хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сард Энэтхэг улс сарны өмнөд туйлд сансрын хөлгөө буулгасан анхны улс болж, саран дээр зөөлөн газардсан дөрөв дэх орон болсон юм.

Энэ амжилтын дараа тус улс нарыг судлах зорилготой пуужингаа есдүгээр сард хөөргөсөн.

Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага (Isro) мөн “Гаганяан” гэх төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд сансрын нисгэгчдээ 400 км тойрог замд илгээж, Энэтхэгийн усанд аюулгүй газардуулахаар зорьж байгаа аж.

Энэ даалгавартай холбоотой чухал туршилт бямба гарагт болох төлөвтэй байна. 2024 онд болох эцсийн нислэгээс өмнө роботыг оролцуулсан дахин нэг туршилт хийгдэх гэнэ.

Эх сурвалж: BBC

#Энэтхэг,