“Цөмийн туршилтыг бүрэн хориглох” гэрээг соёрхон баталсан хуулийг хүчингүй болгохыг дэмжиж байгааг Оросын парламентын доод танхимын дарга мягмар гарагт мэдэгдэв.

Аравдугаар сарын 5-ны өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй байдлын шинжээчид болон хууль тогтоогчид барууныханд анхааруулга өгөх үүднээс цөмийн бөмбөг туршихыг уриалсны дараа цөмийн туршилтаа сэргээх эсэх талаар хариу хэлэхэд бэлэн биш байна гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Думын дарга Вячеслав Володин “Улс орныхоо аюулгүй байдлыг хангах үүднээс Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталсан хуулиа эргүүлэн татаж байна” гэж гэрээг хүчингүй болгох асуудлаарх парламентын хэлэлцүүлгийн дараа мэдэгдэв.

Санал хураалтад 412 гишүүн оролцож, түдгэлзсэн саналгүйгээр бүгд гэрээг хүчингүй болгохыг дэмжсэн байна.

Орос улс 1996 оны гэрээг 2000 онд соёрхон баталсан бол АНУ “дэлхийн аюулгүй байдлын асуудалд хариуцлагагүй хандсан” учир гэрээг соёрхон баталж чадаагүй гэж Володин хэлсэн байна.

Цааш нь Иймд Оросын Холбооны Улс иргэдээ хамгаалж, дэлхийн стратегийн тэнцвэрийг хадгалахын тулд шаардлагатай бүгдийг хийх болно” гэжээ.

Орос улс гэрээг хүчингүй болгож байгаа ч дэлхий дахинд аливаа цөмийн туршилтаас сэрэмжлүүлдэг хяналтын систем болон цөмийн туршилтыг хориглох байгууллагатай гэрээтэй тул үргэлжлүүлэн хамтран ажиллах үүрэгтэй.

Гэрээг хүчингүй болгосноор Орос цөмийн туршилт хийнэ гэсэн үг биш, харин АНУ-ын байр суурьтай нийцүүлж байгаа хэрэг гэж Оросын эрх баригчид тайлбарлаж байгаа ч мэргэжилтнүүд Оросыг цөмийн туршилтаа дахин эхлүүлж магадгүй гэж болгоомжилж байна.

Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Орос улс цөмийн туршилт хийгээгүй юм. ЗХУ нь хамгийн сүүлд 1990 онд, АНУ 1992 онд туршилт хийж байжээ.

НҮБ-ын мэдээлснээр 1945 оноос 1996 онд Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ байгуулах хүртэлх тавин жилийн хугацаанд 2,000 гаруй цөмийн туршилт хийгдсэний 1,032-ыг нь АНУ, 715-ыг нь ЗХУ хийсэн байна.

Харин гэрээнээс хойш 10 удаа цөмийн туршилт хийгджээ. Энэтхэг улс 1998 онд хоёр, Пакистан 1998 онд хоёр, мөн Хойд Солонгос улс 2006, 2009, 2013, 2017 онд тус тус нэг, 2016 онд хоёр туршилт хийсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Орос Улс, #Төрийн Дум, #Цөмийн зэвсгийг бүрэн хориглох тухай гэрээ, #цөмийн туршилт,