Франц, Их Британид бясааны дэгдэлт ихэссэн энэ үед Парисаас өмнө зүгт 15 км-ийн зайд орших “Montlhery Paris Sud” зочид буудал урилгагүй зочдоосоо салахын тулд 1,500 евро зарцуулжээ.
“Montlhery Paris Sud”-ийн эзэн Макс Малкагийн хэлснээр зочид буудалд нь бясаа үүрлэснийг хоёр долоо хоногийн өмнө мэдсэн бөгөөд үйлчлүүлэгч нь бясаанд хазуулсан бол тус байгууллагын эсрэг шүүхэд гомдол гаргах эрсдэлтэй тул яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсжээ.
Үүнээс гадна олон олон зочид буудал, тээврийн компани, орон нутгийн засаг захиргаа шийдэл хайж мэргэжлийн байгууллагад хандаж байгааг хортон шавж устгалын “Rentokil” компани мэдэгдэв.
Тус компанийн мэдэгдсэнээр 2023 оны хоёрдугаар улиралд Их Британид хортон шавжтай холбоотой дуудлага өмнөх жилийнхтэй харьцуулахад 65 хувиар өссөн байна.
Парисын хувьд зочид буудлууд нь жилд нэг л удаа хортон шавж устгуулах захиалга өгдөг болохыг Малка тэмдэглэв. Ихэнх тохиолдолд тэдгээр нь, ялангуяа зуны улиралд, зөөвөрлөгдөж ирдэг байна.
Насанд хүрсэн эм бясаа температураас хамааран хэдэн сарын зайтай 400 орчим өндөглөдөг ба өндөг нь ойролцоогоор хоёр долоо хоногт хагардаг аж.
Иймд “Montlhery Paris Sud” зочид буудал бясааг эрт илрүүлж, өсөж үржихээс нь өмнө устгахын тулд Их Британийн “Spotta” хэмээх старт-ап компанийн бүтээсэн шинэ төрлийн технологид хөрөнгө оруулсан байна.
“Spotta”-ийн гүйцэтгэх захирал Роберт Фрайарс “хэдхэн сарын дотор хоёрхон бясаа хэдэн мянга болж чаддаг” тул эрт илрүүлэх нь чухал болохыг онцолжээ.
Тус компанийн бүтээсэн “Spotta” төхөөрөмж нь бясааг өөртөө татах зориулалттай феромон химийн бодис агуулдаг бөгөөд үүнийг гудас болон орны хүрээний завсар байрлуулдаг байна.
Хэрэв төхөөрөмж дотор бясаа орж ирвэл жижиг камер гэрэл зургийг авч интернэтээр дамжуулан мэдээллийн нэгдсэн сан руу илгээдэг. Дараа нь хиймэл оюун ухаан болон хүн нүдээр харж бясаа мөн эсэхийг баталгаажуулаад, холбогдох менежерүүдэд гар утсанд анхааруулга хүргүүлдэг байна.
Бясааг илрүүлсний дараа асуудал тархахаас өмнө химийн пестицид эсвэл дулааны аргаар арга хэмжээ авч болно.
Бясааг эрт илрүүлэх өөр нэг уламжлалт, түгээмэл хэрэглэгддэг арга бол нохой аж. Бясаагаар мэргэшсэн үнэрч нохойг сургахад зургаан сар орчим хугацаа шаардагддаг байна. Ийм арга нь үр дүнтэй боловч том зочид буудлыг өрөө бүрээр нь явж шалгахад цаг их зарцуулдаг.
Сүүлийн 10 жилийн хугацаанд бясааны тоо тогтмол өсөж байгаа бөгөөд ковидын дараа аялал жуулчлал эргэн сэргэсэн сүүлийн нэг жилд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдсан байна. Бясаа нь хувцас эсвэл ачаа тээшээр зөөвөрлөгдөж болдог боловч дэлхийн температурын өсөлт ч үүнд нөлөөлж байж магадгүй.
Эх сурвалж: BBC

#Их Британи, #Франц, #бясаа, #Spotta,