Даваа гарагт Пап лам Францисын Иерусалим дахь төлөөлөгч Хамас бүлэглэлийн барьцаанд, Газад хоригдож буй Израилын хүүхдүүдийн оронд өөрийгөө санал болгоход бэлэн байгаагаа мэдэгдэв.
Иерусалимын патриарх, кардинал Пиербаттиста Пиццабалла Италид сэтгүүлчидтэй хийсэн видео хурлын үеэр ингэж мэдэгдсэн байна.
“Хэрэв энэ нь эрх чөлөөнд хүргэж болох юм бол хүүхдүүдийг гэрт нь авчрахын тулд би ямар ч зүйлээр солилцоо хийхэд бэлэн байна. Ямар ч асуудалгүй. Миний зүгээс бүх зүйл бэлэн байна” гэж тэрээр хэлжээ.
“Хамгийн эхний хийх зүйл бол барьцааны хүмүүсийг суллахад анхаарах хэрэгтэй. Эс тэгвээс мөргөлдөөнийг зогсоох ямар ч боломжгүй. Бид болон би хувь хүнийхээ хувьд туслахад бэлэн байна.”
Гэвч тэр болон түүний ажлын алба Исламын зэвсэгт бүлэглэл болох Хамастай хараахан шууд холбоо тогтоогоогүй байгааг онцолжээ.
Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израил руу гэнэтийн дайралт хийхдээ 200 орчим хүнийг барьцаалаад зугтсан бөгөөд тэдний арав орчмыг нь хүүхэд байж магадгүй гэж таамаглаж байгаа.
Пиццабалла нь Израил, Палестины нутаг дэвсгэр, түүнчлэн Иордан, Кипр дэх 300,000 орчим Ромын католик шашинтнуудын тэргүүн юм.
Израил Хамас бүлэглэлийг устгахаар хуурай замын довтолгоо хийхээр бэлтгэж байгаа энэ үед Газын зурваст тусламж хүргэхийн тулд дипломат хүчин чармайлт эрчимжиж байна.
Газын эрх баригчдын мэдээлснээр одоогийн байдлаар Израилын хариу цохилтын улмаас дор хаяж 2,750 хүн амиа алдаж (дөрөвний нэг нь хүүхэд), 10 мянга орчим хүн гэмтэж бэртжээ. Мөн 1,000 орчим хүн сураггүй алга болсон бөгөөд тэднийг нурангид дарагдсан гэж үзэж байгаа аж.
Израил Газын иргэдийг өмнө зүг рүү нүүлгэн шилжүүлэхийг уриалсан боловч дайралтын улмаас гэр оронгүй болсон 1,000 орчим Христэд итгэгчид Газын хойд хэсэгт байрлах сүмүүдэд одоо ч хоргодож байгааг Пиццабалла хэлжээ.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Хамас, #Пиербаттиста Пиццабалла, #Иерусалимын католик шашны тэргүүн, #барьцааны хүмүүс,