Японы засгийн газар Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэргийн дараа мөрдөн шалгалт явуулсны эцэст Эв нэгдлийн сүмийг татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Өнгөрсөн долдугаар сард болсон Абэгийн аллагаас хойш албан бусаар “Мүүний шашин” гэгддэг Эв нэгдлийн сүмийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон юм.

Хэргийг үйлдсэн Тэцуя Ямагами ээжийг нь мунхруулж, гэр бүлийг нь дампууруулсан уг сүмийг сурталчилсан шалтгаанаар Абэгийн аминд хүрснээ хүлээсэн билээ.

Хэрэг явдлын дараа Ерөнхий сайд Фумио Кишида мөрдөн шалгах ажиллагаа явуулах тушаал өгсөн нь жил гаруй хугацаанд үргэлжилсэн байна.

Хэрэв татан буугдвал Эв нэгдлийн сүм татварын хөнгөлөлт эдлэхээ болих боловч байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой аж.

Ямагамигийн мэдүүлснээр ээж нь гучин жилийн турш сүмийн гишүүн байсан бөгөөд энэ хугацаанд бусдын шахалтаар сүмд хандив өргөж байжээ. Олон сая доллароор үнэлэгдэх үүнтэй адил хэргүүд олон гарсан байна.

Японы Шашны корпорацын тухай хуульд зааснаар шашны дэг журам нь “олон нийтийн сайн сайханд ихээхэн хор хөнөөл учруулж байгаа нь тогтоогдсон” тохиолдолд татан буулгах боломжтой байдаг аж.

Эв нэгдлийн сүм нь 1954 онд Өмнөд Солонгост байгуулагдаж байсан бөгөөд 1960-аад онд Японд нэвтэрч, улс төрчидтэй холбогдож, өөрийн дагалдагчтай болж, нэр хүндээ өсгөсөн гэж судлаачид тайлбарладаг.

Шүүмжлэгчид мөн тус сүмийг шашны гаж урсгал” гэж тодорхойлдог.

Хоккайдогийн их сургуулийн профессор, Эв нэгдлийн сүмийн тухай ном бичсэн, шашны асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн Ёшихидэ Сакурайн хэслнээр шүүх засгийн газрын хүсэлтийг зөвшөөрвөл сүмийн хүч чадал эрс буурч магадгүй гэв.

Гэсэн ч тус бүлэглэл сонин хэвлэл, аялал жуулчлалын агентлаг, жижиглэн худалдаа зэрэг олон арван харьяа улс төр, бизнесийн байгууллагуудтай бөгөөд шүүхийн шийдвэрээр тэдний үйл ажиллагааг зогсоох боломжгүй байна.

Мөн шүүх татан буулгах шийдвэр гаргахгүй байх магадлалтай гэж Сакурай үзжээ.

Тэрээр "Арван мянган дагалдагчид нь өөрсдийн сонголтоор сүмд элссэн гэдгээ баталж, үйл ажиллагаанд нь үргэлжлүүлэн оролцсоор байна. Хохирогчдоос гадна дагалдагчид нь байсаар байгаа тул шүүх энэ байгууллагыг гэмт хэргийн бүлэглэл гэж тодорхойлоход нэлээд хэцүү байх болно” гэж хэлэв.

Эх сурвалж: BBC

#Мүүний шашин, #Эв нэгдлийн сүм, #Япон, #татан буулгах,

0 / 1000