Оросын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө өмнөд хэсгийн Белгород мужийг чиглэн нисэж байсан нисгэгчгүй онгоцыг устгажээ.
Нисгэгчгүй онгоцны сэг барилга дээр унасны улмаас гал гарч, гурван хүн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан тухай мужийн захирагч пүрэв гарагт мэдэгдэв.
Амбан захирагч Вячеслав Гладковын “Telegram”-д бичсэнээр нэг байшинд гал гарч, дотроос нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гурван цогцос олдсон байна.
Өөр хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нэг хохирогч комд орсон, амьсгалын зам, дээд доод мөч нь түлэгдсэн бол нөгөө хохирогчийн биеийн байдал хүнд, доод мөч нь хугарч, тархи нь доргисон байна.
Түүнчлэн өөр хоёр барилгад хэсэгчилсэн эвдрэл үүсэж, гурван машинд хохирол учирчээ.
Сүүлийн саруудад Украин Оросын өмнөд хэсэг болон 2014 онд Оростой нэгтгэсэн Крымд нисгэгчгүй онгоц, пуужингаар цохилт өгөх нь нэмэгдсэн. Гэсэн ч Гладков өнөөдрийн мэдэгдэлдээ Украины талаар огт дурдаагүй байна.
Түүний хэлснээр өчигдөр Белгород мужид мөн гурван халдлага болсон байна.
Новопетровка тосгоны ойролцоо нэг нисгэгчгүй онгоцыг устгасан бол Графовка тосгон цохилтод өртөж, цахилгааны шугамд гэмтэл гарч, дөрвөн тосгон цахилгаангүй болжээ. Үүнээс гадна Дроновка тосгоны нэг барилга пуужинд оногдож, гал гарсны улмаас хий дамжуулах хоолой эвдэрсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Белгород, #ОРос, #нисгэгчгүй онгоцны халдлага,