Хамас бүлэглэлийн тэргүүн асан Халед Мешаал баасан гарагт лалын ертөнц даяар палестинчуудыг дэмжиж, хөрш орнуудын ард түмнийг Израилын эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалсан байна.
“Бид баасан гарагт Арабын болон Исламын орнуудын талбай, гудамжуудад цуглах ёстой” гэж Хамасын диаспора албыг тэргүүлж буй Мешаал “Reuters” агентлагт илгээсэн мэдэгдэлдээ дурджээ.
Мешаал мөн Иордан, Сири, Ливан, Египетийн засгийн газар болон ард түмнийг палестинчуудыг дэмжих асар их үүрэг хариуцлага хүлээж байна гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
“Иорданы овгууд, Иорданы хөвгүүд, Иорданы ахан дүүс... Энэ бол үнэн ил болох мөч бөгөөд хил хязгаар та бүхэнд ойрхон байна, та бүхэн үүрэг хариуцлагаа мэдэж байгаа” гэжээ.
Иордан, Ливан улсад хамгийн олон палестин дүрвэгсэд амьдардаг.
Хамасын гэнэтийн дайралтын хариуд Израил Газын зурваст тасралтгүй агаарын цохилт өгч байгаа бөгөөд удахгүй хуурай замын довтолгоогоо эхлүүлнэ гэж амлаад байгаа. Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр мөргөлдөөний бүсэд дор хаяж 950 хүн амиа алдаж, 5,000 орчим хүн шархадсан байна.
Бямба гарагт Газын зурвасаас Хамас бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Израилын өмнөд нутгийн зарим хэсэгт халдан довтолсон нь Израилын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн Палестины дайчдын халдлага болсон юм.
“Жихадыг заадаг бүх мэргэд, сурдаг бүх хүмүүсийн хувьд энэ бол онолыг хэрэгжүүлэх мөч юм” гэж Мешаал мэдэгдэлдээ өгүүлжээ.
Эх сурвалж: Reuters

#Палестин, #Хамас, #Халед Мешаал, #Газын зурвасын дайн,