АНУ-ын зэвсгийн тусламжийн эхний багцыг хүлээн авснаа Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) мэдэгдэв.

“АНУ-ын зэвсэг тээвэрлэсэн эхний онгоц өнөө орой Израилын өмнөд хэсэгт орших Неватим агаарын баазад ирлээ. Хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нь дайны үед бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй юм” гэж тус улсын Батлан хамгаалах хүчин “X” платформ дахь хуудсандаа бичжээ.

Онгоцонд байгаа “дэвшилтэт сум” нь террорист бүлэглэлийн эсрэг “оновчтой цохилт өгөх, нэмэлт хувилбарт бэлтгэх” боломжийг олгох болно гэж “IDF”-ийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэлэв.

“Энэ хүнд хэцүү үед Израилын зэвсэгт хүчин болоод Израил улсыг дэмжиж, тусламж үзүүлж байгаа АНУ-д бид талархаж байна” гэж тэрээр нэмж хэлжээ.

АНУ нь Ерөнхийлөгч Байдены заавраар Израилын “Төмөр дээвэр” пуужингийн довтолгооноос хамгаалах системд зориулан илгээж буй сум болон сөнөөгч төхөөрөмжийнхөө тоог нэмэгдүүлж байгааг мягмар гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Цагаан ордноос сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Мөн мягмар гарагт Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзаж, тус улсад хэрэгтэй байгаа нэмэлт хэрэгслийн талаар ярилцсан болохыг Салливан хэлжээ.

Үргэлжлүүлэн, Байден Израилын талаас хүссэн зэвсэг хэрэгслийг ойрын өдрүүдэд өгөхөө амласан болохыг хэлсэн байна.

Энэ үеэр, Израилыг зэвсэглэх хүчин чармайлтын хүрээнд “Boeing” компани 1,000 ширхэг ухаалаг бөмбөг нийлүүлэх ажлаа хурдасгаж байгааг “Fox News” мэдээлэв.

Израилын Агаарын цэргийн хүчин 110 кг жинтэй бөмбөгийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазад хүлээж авсныхаа дараа Израил руу илгээсэн байна.

Эдгээр бөмбөг нь Израилын арми болон “Boeing” компани хоорондын 2021 онд байгуулсан гэрээний нэг хэсэг аж.

Эх сурвалж: New York Post

#АНУ, #зэвсгийн тусламж, #Израил,