Орос улс НҮБ-ын хүний эрхийн дээд байгууллагад суудлаа эргүүлэн авахаар оролдсон ч Ерөнхий ассамблейн санал хураалтаар гишүүдийн олонх нь эсрэг санал өгчээ. Өнгөрсөн жил Украинд эхлүүлсэн түрэмгийллийнх нь дараа Ерөнхий ассамблей Москваг түдгэлзүүлэхээр санал хураалт явуулсан юм.

Орос улс Зүүн Европын бүс нутгийн бүлгийг төлөөлдөг Женевт төвтэй хүний эрхийн зөвлөлийн хоёр суудлын төлөө Албани, Болгартай өрсөлдсөн байна.

Нууц санал хураалтаар Болгар 160, Албани 123, Орос ердөө 83 санал авчээ.

Орос улс нууц санал хураалтаар олонхын дэмжлэгийг авч чадна гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Хэдийгээр 83 санал нь НҮБ-ын 193 гишүүний талаас бага хувийг эзэлж байгаа ч ийм өндөр дэмжлэг авсан нь Украин болон түүний барууны холбоотнуудын санааг зовоох нь гарцаагүй.

Өчигдрийн санал хураалтаар мөн Латин Америк, Карибын тэнгисийн бүлэгт Куба, Бразил, Доминиканы Бүгд Найрамдах улс Перуг ялж, гурван суудал авсан байна. Нью-Йоркт төвтэй “Human Rights Watch” байгууллага Кубыг эсэргүүцэгчдийг дарамтлах, дур зоргоороо баривчлах, эрүүдэн шүүх зэргээр хүний эрхийг системтэй зөрчдөг тул зөвлөлд орох эрхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч Куба дөрвөн орноос хамгийн өндөр буюу 146 санал авчээ.

Анхаарал татсан өөр нэг үйл явдал бол Азийн бүлэгт Хятад, Япон, Кувейт, Индонез гэсэн дөрвөн орон дөрвөн суудлын төлөө өрсөлдсөн байна. Шинжаан дахь уйгур болон бусад лалын шашинтнуудын ялгаварлан гадуурхалттай холбоотойгоор зарим хүний эрхийн байгууллагууд Бээжинг эсэргүүцэж, саналыг анхааралтай ажиглаж байв.

Гэсэн ч Индонез 186 саналаар тэргүүлж, Кувейт 183, Япон 175 саналаар удаалсан бол Хятад улс хамгийн сүүлд орсон ч 164 санал авчээ.

Африкийн дөрвөн суудлын төлөө Малави 182 санал авч, Зааны ясан эрэг 181, Гана 179 санал авч, хүний эрхийн ажиглагчдаас хүчтэй шүүмжлэлд өртсөн Бурунди улс 168 саналаар хамгийн сүүлд жагсжээ.

Барууны хоёр суудлын төлөө Нидерланд 169 санал, Франц 153 санал авсан байна.

Эх сурвалж: The Guardian

#НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, #Орос Улс, #Ерөнхий ассамблейн санал хураалт,