Америкийн эдийн засгийн түүхч Клаудиа Голдин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний тэгш бус байдлыг судалсан бүтээлээрээ 2023 оны Нобелийн эдийн засгийн шагналыг хүртлээ.

Sveriges Riksbank шагнал гэж албан ёсоор алдаршсан энэхүү шагнал нь энэ жилийн Нобелийн цуврал шагналын сүүлчийнх юм.

Шведийн шинжлэх ухааны академи даваа гарагийн мэдэгдэлдээЭнэ жилийн Эдийн засгийн шинжлэх ухааны шагналт Клаудиа Голдин нь олон зууны туршид эмэгтэйчүүдийн орлого, хөдөлмөрийн зах зээлийн оролцооны талаарх анхны дэлгэрэнгүй ойлголтыг бидэнд өгсөн гэж өгүүлжээ.

Тэрээр судалгаагаараа ажиллах хүчний оролцоо, цалин орлогод хүйсийн ялгаа бий болсон шалтгааныг олж тогтоосон бөгөөд түүний хичээл зүтгэлийг шагнал гардуулах байгууллага онцолсон байна.

Голдин нь 1990 онд Харвардын эдийн засгийн тэнхимд ажилд орсон анхны эмэгтэй болж байсан ба Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй болжээ.

Түүний 1990 онд гаргасан Хүйсийн ялгааг ойлгох нь: Америкийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн түүх ном нь цалингийн тэгш бус байдлын үндсийг судалсан, асар нөлөө бүхий судалгаа болсон юм. 

Голдин цааш нь жирэмслэлтээс хамгаалах эм нь эмэгтэйчүүдийн ажил мэргэжил, гэрлэлтийн шийдвэрт хэрхэн нөлөөлж байгаа, гэрлэсний дараа эмэгтэйчүүдийн овог нь нийгмийн илтгэх үзүүлэлт болдог талаар, бакалаврын оюутнуудын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа шалтгаануудыг судалжээ. 

Эдийн засгийн шагналын хорооны гишүүн Рэнди Хжалмарссон Клаудиа Голдины нээлтүүд нийгэмд асар их ач холбогдолтой. Эцэст нь асуудлыг ойлгож, зөв нэрлэснээр бид цаашдын замыг илүү сайн тодорхойлох боломжтой болох юм хэмээн Голдины бүтээлийг үнэлсэн байна.

Динамит зохион бүтээгч, бизнесмен Алфред Нобелийн дурсгалд зориулсан Нобелийн шагналыг анх шинжлэх ухаан, уран зохиол, энх тайвны төлөөх үйлсэд олгож байсан бол, хожим 1968 оноос Шведийн төв банк эдийн засгийн шагналыг санхүүжүүлж эхэлсэн юм.

Дараа жил нь эдийн засгийн салбарын анхны шагналтан төрсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд Фридрих Август фон Хайек, Милтон Фридман, сүүлийн үед АНУ-ын эдийн засагч Пол Кругман зэрэг нөлөө бүхий сэтгэгч, эрдэмтэн судлаачид хүртжээ.

Эх сурвалж: Reuters

#Нобелийн шагнал, #эдийн засгийн салбар, #Клаудиа Голдин, #Sveriges Riksbank, #хүйсийн ялгаа, #цалин хөлсний тэгш бус байдал,