Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятад улс 2019 оноос хойш тасалдаад байсан үхрийн генетикийн материалын импортоо сэргээж, Австрали, Канад зэрэг улсаас өндөр чанартай бухны үрийн шингэн худалдан авч эхэлжээ. Гэхдээ импортод зөвхөн тухайн улсынхаа шилдэг бухнуудын үрийн шингэнийг зөвшөөрөх хатуу шаардлага тавьж байна.

Reuters агентлагийн мэдээлснээр, Хятад улс үхрийн мах, сүүний үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, хүнсний импортын зардлаа бууруулах зорилгоор малынхаа үүлдэр угсааг сайжруулахад анхаарч байгаа аж.

Тус улс 2021 онд Австралийн үхрийн генетикийн материалын импортоо зогсоож байсан бол энэ оны дөрөвдүгээр сараас нийлүүлэлт дахин эхэлжээ. Мөн АНУ, Их Британиас импортлох боломжийг нээхээр ажиллаж байна.

Хятадын үхрийн махны үйлдвэрлэлийн салбарын бүтээмж хөгжингүй орнуудынхаас доогуур хэвээр байна. Тухайлбал, тус улсын махны чиглэлийн үхрийн гулуузны жин дунджаар 150 кг орчим байдаг бол АНУ-д энэ үзүүлэлт 400 кг-д дөхдөг. Үүлдэр угсааг сайжруулснаар үхрийн өсөлтийг хурдасгах, тэжээлийн зардлыг бууруулах, махны чанар болон сүүний гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм.

Түүнчлэн Хятадын хэрэглэгчдийн дунд Angus, Wagyu зэрэг өндөр чанарын үхрийн махны эрэлт нэмэгдэж байна. Сүүлийн арван жилд буюу 2024 он гэхэд тус улсын үхрийн махны хэрэглээ бараг хоёр дахин, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 30 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ үхрийн мах болон цөцгий, бяслаг, цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүний импортын жилийн нийт өртөг 25-30 тэрбум ам.долларт хүрчээ.

Хятадын гаалийн мэдээллээр, энэ оны наймдугаар сарын эцэс гэхэд Австрали, Канадаас нийт 92,573 ширхэг хөлдөөсөн үрийн шингэний нэгж импортолсон бөгөөд тэдгээрийн нийт үнэ 700 мянган ам.доллар орчим байв. Энэ нь худалдааны хязгаарлалт тогтоохоос өмнөх жилүүдэд жилд импортолдог байсан 10 сая орчим нэгжээс хавьгүй бага үзүүлэлт юм.

Импортын нийлүүлэлт удаан сэргэж байгаа нь чанарын хатуу шалгуур болон нэгж бүрийг дөрвөн сараас дээш хугацаанд нягтлан шалгах үйл явцтай холбоотой аж. Зарим нийлүүлэлтийг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хэсэгчлэн зөвшөөрсөн байна.

Хятад улс цаашид малын генетикийн технологийг дотооддоо хөгжүүлж, гадаадын нийлүүлэлтээс хамаарах хамаарлаа бууруулах зорилготой. Гэвч салбарын мэргэжилтнүүд генетикийн шинэчлэл хурдан явагддаг тул импортын шилдэг генетик материалыг тасралтгүй ашиглах шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: Reuters

#үхэр, #хятад улс,