Дуучин Тэйлор Свифт “Eras” аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд уг тоглолтоо кино болгон аравдугаар сарын 13-аас кино театруудаар цацах гэж байна.
Тэгвэл уг киноны тасалбарын урьдчилсан борлуулалтын орлого 100 сая долларыг давж, кино театруудаар гарахаас долоо хоногийн өмнө “Box Office”-ийн амжилтыг эвджээ.
“AMC”-ийн мэдээлснээр киноны тасалбарын эрэлт “анх зарлагдсан цагаасаа хойш гайхалтай амжилт үзүүлсэн” бөгөөд нэг өдрийн борлуулалтын дээд амжилтыг 24 цаг хүрэхгүй хугацаанд эвдсэн байна.
Дуучны “Eras” аялан тоглолт 2024 оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх ба дэлхийн түүхэн дэх хамгийн том аялан тоглолт болж магадгүй байна.
Мөн тоглолтын тасалбарын борлуулалт 1.4 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа ба хэрэв энэ тоонд хүрвэл алдарт дуучин Элтон Жоны “Farewell” аялан тоглолтынхоо үеэр эвдсэн рекордыг эвдэх болно.
“Eras” аялан тоглолтын кино ирэх баасан гарагт дэлхийн 100 гаруй орны кино театруудаар нээлтээ хийнэ. Уг кино тасалбарын урьдчилсан борлуулалтаас гадна нээлтийн амралтын өдрүүдээрээ Хойд Америкаас 100 сая долларын орлого олох боломжтой гэж шинжээчид таамаглаж байна.
Энэ жил “Barbie”, “The Super Mario Bros. Movie”, “Spider Man: Across the Spider-Verse” зэрэг таван кино нээлтийн амралтын өдрүүдээрээ Хойд Америкаас 100 сая гаруй долларын орлого олсон байна.
Өнгөрсөн жил Тэйлор Свифтийн дуунууд нэгэн зэрэг АНУ-ын чартын эхний 10 байрыг эзэлж, тэрээр ийм амжилт үзүүлсэн анхны уран бүтээлч болж байв. Өмнөх амжилтуудыг 1964 онд Битлз хамтлаг 8 дуугаараа, 2021 оны есдүгээр сард реппэр Дрэйк 9 дуугаараа эвдэж байжээ.
Мөн Тэйлор Свифт наймдугаар сард өөр нэг рекордыг эвдэж, “Spotify” платформ дээр сарын сонсогчдынх нь тоо 100 саяд хүрсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон юм.
Тэрээр долдугаар сард дахин бичсэн гурав дахь цомгоо гаргасан бөгөөд “Speak Now (Taylor's Version)” цомог нь нь АНУ, Их Британийн чартуудыг тэргүүлсэн.
Тэйлор Свифт мөн энэ сарын сүүлээр “1989 (Taylor's Version)” хэмээх дараагийн дахин бичсэн цомгоо гаргах төлөвтэй байна. Тэрээр дууны эзэмших эрхийн асуудлаас болоод өмнөх цомгуудаа дахин бичүүлж байгаа юм.
Эх сурвалж: BBC

#Тэйлор Свифт, #Eras аялан тоглолтын кино,