Пүрэв гарагт Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Ерөнхийлөгч асан Дональд Трампын бодлогыг үргэлжлүүлж, Мексикээс ирэх цагаачдын урсгалыг зогсоох зорилготой хилийн ханыг сунгахаар болсноо мэдэгдэв.

Бүгд найрамдах намын Трамп нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Байдентай өрсөлдсөн гол өрсөлдөгч юм. Өмнөх сонгуулийн үеэр Трампын кампанит ажлын гол зарчим нь хилийн зурвас дээр хана барих явдал байсан.

Харин Байден 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаа авсныхаа дараа “Америкийн татвар төлөгчдийн мөнгийг хил дээр хана барихад зарцуулахгүй” гэж амласан бөгөөд уг ажилд зарцуулсан хөрөнгийг хянаж үзэхээ мэдэгдэж байв.

Уг төслийн санхүүжилтийг өмнөх засаг захиргааны үед баталсан буюу 2019 онд Трампын бүрэн эрхийн хугацаанд хуваарилсан бөгөөд хуульд зааснаар засгийн газар хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах ёстой байдаг аж.

Пүрэв гарагт Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Алехандро Майоркас мэдэгдэл хийхдээ “Бид энэ санхүүжилтийг хүчингүй болгохыг Конгрессоос удаа дараа хүссэн ч тэгээгүй, бид хуулийг дагаж мөрдөхөөс өөр аргагүй” гэж хэлжээ. 

Цааш нь “Хилийн хэрмийн талаарх захиргааны бодлого өөрчлөгдөөгүй. Энэ захиргаа эхний өдрөөсөө хилийн хана нь шийдэл биш гэдгийг тодорхой илэрхийлсэн гэж мэдэгдэв.

Уг мэдэгдлийн дараа Трамп ялалтаа зарлаж, Байденыг уучлалт гуйхыг шаарджээ.

Тэрээр олон нийтийн сүлжээнд “Би олон мянган жилийн турш зөвхөн хоёр зүйл дээр ажиллаж ирсэн: дугуй, хана! Жо Байден арга хэмжээ авахад удаан хугацаа зарцуулсандаа надаас болон Америкаас уучлалт гуйх болов уу...” гэж бичсэн байна.

Харин Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор энэ алхмыг “ухралт” гэж нэрлэжээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #жо байден, #Мексик, #хилийн хана,