Орос улс цөмийн хөдөлгүүрт далавчит пуужингийн эцсийн туршилтыг амжилттай хийснийг Владимир Путин мэдэгджээ.
“Буревестник” гэх зэвсгийг анх 2018 онд зарлаж байсан ба зэвсгийн тусгалыг хязгааргүй гэж мэдэгдэж байв.
Гэхдээ уг зэвсгийн үзүүлэлтийн талаар албан ёсны мэдээлэл бараг байдаггүй, харин өмнөх туршилтууд нь амжилтгүй болсон гэсэн мэдээлэл байдаг.
Ерөнхийлөгч Путиний мэдэгдэл хараат бусаар батлагдаагүй бөгөөд Оросын батлан хамгаалах яамнаас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Гэхдээ өмнө нь Зөвлөлтийн цөмийн туршилт хийж байсан алслагдсан Арктикийн Новая Земля арал дээр Орос саяхан шинэ байгууламж барьсан гэдэг нь өнгөрсөн сард хиймэл дагуулын зургуудаар тодорхой болсон.
Пүрэв гарагт Хар тэнгисийн Сочи хотод болсон уулзалтыг төрийн телевизээр шууд дамжуулсан бөгөөд энэ үеэр Путин “Миний хэдэн жилийн өмнө ярьж, зарлаж байсан дэвшилтэт стратегийн зэвсгийн ажил бараг дууссан” гэж хэлжээ.
Тэрээр цааш нь “Хязгааргүй тусгалтай, цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин болох ‘Буревестник’-ийн эцсийн туршилт амжилттай болсон” гэв.
НАТО-ийн “Skyfall” нэрлэдэг уг пуужингийн хөөргөгч нь хатуу түлшээр ажилладаг бөгөөд пуужинг агаарт хөөргөсний дараа цөмийн реактор нь идэвхэждэг байна.
Гэвч “New York Times” сонин цөмийн зэвсгийг хянах үүрэгтэй “Nuclear Threat Initiative”-аас иш татан 2017-2019 оны хооронд болсон уг зэвсгийн 13 туршилт бүгд амжилтгүй болсон гэж мэдээлжээ.
Путин мөн “Сармат” нэртэй тив алгасах баллистик пуужингийн ажил бараг дуусаж байгааг хэлсэн байна.
Хэдийгээр зэвсгийн бүтээн байгуулалтын талаар нээлттэй зарлаж байгаа ч Орос улс цөмийн зэвсгийн номлолоо өөрчлөх төлөвлөгөөгүй байгааг Путин хэлжээ.
Гэхдээ 1996 онд байгуулсан Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг Орос улс онолын хувьд эргүүлэн татах боломжтой гэдгийг хэлсэн байна. АНУ гарын үсэг зурсан боловч хэзээ ч соёрхон батлаагүй тул Орос ч мөн адил арга хэмжээ авах боломжтой гэж тэрээр тайлбарлав.
Түүнчлэн Путин уулзалтын үеэр наймдугаар сард “Вагнер”-ын удирдагч Евгений Пригожинийг үхэлд хүргэсэн онгоцны осол пуужингийн довтолгоо зэрэг “гадны хөндлөнгийн оролцоо”-оос болоогүй гэж хэлжээ.
Тэрээр ослоор амиа алдсан Пригожин болон бусад хүмүүсийн биеэс "гар гранатын хэлтэрхий" илэрсэн болохыг хэлсэн байна.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #тив алгасах баллистик пуужин, #Сармат, #Буревестник, #цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин,