2030 оны хөл бөмбөгийн эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэмцээний 100 жилийн ойд зориулан гурван өөр тивийн зургаан улсад зохион байгуулахаар болсныг “FIFA” лхагва гарагт мэдэгдлээ.

Испани, Португал, Марокко зэрэг улс тэмцээнийг хамтран зохион байгуулах бол Уругвай, Парагвай, Аргентин улс тэмцээний 100 жилийн ойн хүрээнд тус бүр нээлтийн тоглолт хийхээр болсон байна. 1930 онд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Уругвай зохион байгуулж, тус улсын баг түрүүлж байжээ.

“FIFA”-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино “1930 онд Уругвайд анх удаа зохион байгуулагдаж байсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 жилийн ойг хамгийн зөв хэлбэрээр тэмдэглэхийг ‘FIFA’-ийн зөвлөл санал нэгтэй зөвшөөрсөнгэж мэдэгдэв.

“2030 онд бид Африк, Европ, Өмнөд Америк гэсэн гурван тив, Аргентин, Марокко, Парагвай, Португал, Испани, Уругвай гэсэн зургаан улсыг хамран тэмцээнээ зохион байгуулах бөгөөд дэлхий нийтийг нэгтгэж, хамтдаа энэ гайхалтай тэмцээнийг, 100 жилийн ойг нь, мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэмдэглэх болно” гэжээ.

Эдгээр орнуудын баг тэмцээнд оролцох эрхээ автоматаар авах бөгөөд “FIFA”-ийн эхний тоглолтыг Монтевидео хотын Эстадио Сентенарио цэнгэлдэхэд зохион байгуулах аж.

Марокко улс нь анх удаа дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулах гэж байгаа бөгөөд албан ёсны тоглолт зохион байгуулсан Хойд Африкийн анхны улс болох юм.

Испани улс 1982 онд уг тэмцээнийг зохион байгуулж байсан бол Португал мөн анх удаа хөл бөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулагч орноор Испани, Португал, Мароккогоос гадна Украин яригдаж байсан ч аюулгүй байдлын асуудлаас болж лхагва гарагт нэрийг нь татжээ.

2030 оны тэмцээн нь гурван тивд зохион байгуулагдах анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд зургаан өөр улсад зохиогдох анхны тэмцээн болох гэнэ. Харин 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёроос дээш орон (Канад, АНУ, Мексик) хамтран зохион байгуулах анхны тэмцээн болох аж.

2030 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “FIFA”-ийн зөвлөл 2024 онд батална.

Эх сурвалж: CNN

#FIFA, #дашт, #хөл бөмбөг, #2030 оны хөл бөмбөгийн эрэгтэйчүүдийн ДАШТ,