Илон Маскийн гурван хүүхдийн ээж дуучин Граймс тэрбумтныг шүүхэд өгчээ.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр Маск нэг хүүгээ түүнтэй уулзуулахгүй байгаа тул Граймс есдүгээр сарын 29-нд Сан Франциско хотын шүүхэд өргөдлөө гаргасан байна.

Хоёр талын төлөөлөгчдийн мэдээлснээр Граймс нь асран хамгаалах эрх эсвэл хүүхдийн тэтгэмж хүсээгүй зөвхөн эцэг эхийн эрх тогтоолгох хүсэлтэй байгаа аж.

АНУ-д гэрлэлтээ батлуулаагүй хосууд салсан тохиолдолд хүүхдийн эцэг эх хэн болохыг шүүхээр тогтоолгох боломжтой байдаг.

Хэдэн долоо хоногийн өмнө Граймс Маскийн намтрыг бичсэн Уолтер Исааксонд хандан Намайг хүүтэй минь уулзуулаатах, эсвэл өмгөөлөгчид минь хариу өг гэж Илонд дамжуулаарай” гэж “X” платформд бичиж байжээ. Дуучин бүсгүй дараа нь нийтлэлээ устгасан байна.

Граймс энэ нийтлэлдээ тэдний гурав дахь хүүхэд болох Техно Механикус (Techno Mechanicus)-ын талаар ярьж байжээ. 52 настай Маск, 35 настай Граймс нар нь мөн X Æ A-12, Экса Дарк Сайдерил (Exa Dark Sideræl) гэх 2020 болон 2022 онд төрсөн хүү, охин хоёртой.

Тэдний харилцаа 2018 онд эхэлж байсан ч хэзээ ч албан ёсоор гэр бүл болж байгаагүй юм.

Эх сурвалж: Vulture

#илон маск, #Граймс,