Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо зургадугаар сард Канадын нутаг дэвсгэрт болсон Сикх салан тусгаарлагчдын удирдагч, Канадын иргэн Хардип Сингх Нижжарын аллагад Энэтхэгийн засгийн газрыг холбоотой байж магадгүй гэж мэдэгдсэнээс хойш хоёр орны харилцаа эрчимтэй хурцдаж байна.
Тухайлбал, есдүгээр сарын 18-ны Трюдогийн мэдэгдлийн маргааш Шинэ Дели Канадын иргэдэд визний хориг зарласан.
Энэтхэг улс мөн аравдугаар сарын 10 гэхэд Канадаас тус улсад суугаа 41 дипломатчийг эх орон руу нь буцаахыг шаардсан тухай “Financial Times” мягмар гарагт мэдээлэв.
“FT” сонины эх сурвалжаас иш татан мэдээлснээр шаардлага биелүүлээгүй тохиолдолд Энэтхэг улс аравдугаар сарын 10-аас хойш үлдсэн дипломатуудын дипломат халдашгүй эрхийг цуцлахаа анхааруулсан байна.
Тус улс дахь Канадын элчин сайдын яаманд 62 дипломат ажилладаг аж.
Өмнө нь Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар Канад дахь дипломатуудынх нь эсрэг заналхийлэл нэмэгдээд байгааг анхааруулж байв.
Эх сурвалж: Reuters

#Канад, #Энэтхэг, #Хардип Сингх Нижжарын аллаг,