Тайвань улс Хятадын болзошгүй дайралтаас хамгаалах зорилгоор бүтээсэн анхны шумбагч онгоцоо өнөөдөр танилцууллаа.

Пүрэв гарагт Каошюн боомт хотод болсон ёслолд тус улсын Ерөнхийлөгч Цай Ин Вэн оролцжээ.

Цай дотоододоо шумбагч онгоц бүтээх санааг өмнө нь “боломжгүй зүйл гэж үздэг байсан ч бид хийж чадлаагээд, “Түүх энэ өдрийг үүрд дурсах болно” гэж хэлсэн байна.

1.54 тэрбум ам.долларын өртөгтэй дизель цахилгаан хөдөлгүүртэй шумбагч онгоцыг хэд хэдэн удаа туршиж, 2024 оны эцэс гэхэд тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгааг цэргийн албаныхан мэдэгдэв.

Шумбагчийг Хятадын сонгодог уран зохиолд гардаг нисэж чаддаг Хайкун гэх домогт загасны нэрээр нэрлэсэн байна.

Тайвань одоогийн байдлаар дахин нэг шумбагч үйлдвэрлэж байгаа ба цаашид Нидерландад үйлдвэрлэсэн хоёр хуучин шумбагчийг оролцуулаад 10 шумбагч онгоцтой флоттой болох зорилт тавьжээ. Эдгээрийг мөн пуужингаар тоноглохоор төлөвлөсөн байна.

Дотоодын шумбагч онгоцны хөтөлбөрийн тэргүүн адмирал Хуан Шу Куан гол зорилго нь Тайванийг бүслэх Хятадын аливаа оролдлогыг таслан зогсоох эсвэл тэнгисийн цэргийн бүслэлт хийх явдал болохыг өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд ярьжээ.

Мөн АНУ, Японы цэргүүд арлыг хамгаалахаар ирэх хүртэл цаг хугацаа хожих болно гэж нэмж хэлсэн байна.

Шумбагч онгоц бүтээх нь Тайваний удирдагчдын нэн тэргүүний зорилт байсаар ирсэн ч Цай албан тушаал хашиж байх хугацаандаа батлан хамгаалахын зардлыг бараг хоёр дахин өсгөж, төсвөө хоёр дахин нэмэгдүүлснээр энэ хөтөлбөр хурдацтай хөгжиж эхэлсэн юм.

Хятад одоогоор цөмийн эрчим хүчээр ажилладаг довтолгооны шумбагч онгоцыг оролцуулаад 60 гаруй шумбагчтай бөгөөд Тайваний 10 шумбагч онгоцтой флот нь Хятадынхтай харьцуулахад өчүүхэн.

Гэвч шинэ шумбагч онгоцнууд нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй ч Тайваний хамгаалалтыг бэхжүүлэхэд тус болно гэж ажиглагчид үзэж байна.

“Хайкун” нь АНУ-ын батлан хамгаалахын “Lockheed Martin” компанийн байлдааны системтэй бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн пуужингуудыг тээвэрлэх юм. Түүнчлэн Их Британийг оролцуулаад дор хаяж зургаан улс Тайваньд эд анги, технологи нийлүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

#Тайвань, #Хайкун шумбагч онгоц,