Олон улсын сансрын станц (ОУСС)-д 371 хоног үүрэг гүйцэтгэсэн Америкийн сансрын нисгэгч Фрэнк Рубио болон Оросын хоёр сансрын нисгэгч лхагва гарагт Казахстаны тал нутагт газардлаа.
Тэдний “Союз МС-23” капсул төлөвлөснөөс нэг минутын өмнө ОУСС-аас салж, гурван цаг хагасын дараа Жезказган хотын зүүн өмнөд хэсэгт газардсан байна.
47 настай Рубио газардсаныхаа дараа “Гэртээ ирэх сайхан байна” гэж инээмсэглэн хэлжээ.
Рубиод Оросын матрёшка бэлэглэсэн бол түүнтэй хамт газардсан Оросын сансрын нисэгч 48 настай Сергей Прокопьевт хүсэлтийнх нь дагуу тарвас өгсөн байна. Тэдэнтэй хамт 40 настай Дмитрий Петелин мөн ирсэн.
Төлөвлөгөөний дагуу сансрын нисгэгчид зургаан сарын өмнө буцаж ирэх ёстой байв. Гэвч сансрын хөлөгт нь техникийн асуудал үүссэн тул тэднийг буцааж авчрахаас өмнө орны хүмүүсийг нь илгээх шаардлагатай болсон юм. Улмаар тэдний даалгавар санаанд оромгүйгээр уртсаж, ийнхүү тойрог замд 371 хоногийг өнгөрүүллээ.
Рубио нь АНУ-ын одоо тэтгэвэртээ гарсан сансрын нисгэгч Марк Ванде Хэйгийн тогтоосон сансарт тасралтгүй 355 хоног аялсан НАСА-ийн өмнөх дээд амжилтыг эвдсэн байна. Мөн Рубио сансарт бүтэн жил ажилласан анхны Америк хүн болжээ.
Рубио хэдийгээр Америкийн дээд амжилтыг эвдсэн ч 1994 оны нэгдүгээр сараас 1995 оны гуравдугаар сарын хооронд Мир сансрын станцад 437 хоног 18 цаг ажилласан Оросын сансрын нисгэгч Валерий Поляковын эзэмшдэг дэлхийн дээд амжилтаас хол байна.
Поляков нь өнгөрсөн есдүгээр сард 80 насандаа таалал төгссөн бөгөөд “Роскосмос”-ын мэдээлснээр түүний өмнөх аяллуудыг оролцуулбал тэрээр нийтдээ 567 гаруй хоногийг сансарт өнгөрүүлсэн байна.
ОУСС-д байнга тоног төхөөрөмжийн чимээн дунд байсан Рубио арын хашаандаа нам гүм байхыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Фрэнк Рубио, #сансрын нисгэгч, #Сергей Прокопьев, #Дмитрий Петелин,