Өнгөрсөн долоо хоногт Азербайжаны эзлэн авсан Уулын Карабахын хүн амын дөрөвний нэг буюу 30 мянга орчим армени үндэстэн Армени улс руу дүрвэжээ.

Олон улсад Азербайжаны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Уулын Карабахыг армени үндэстэн гучин жилийн турш удирдсан юм. Өмнөд Кавказын уулархаг бүс нутгийг Армени улсаас гадна, түүний холбоотон Орос улс дэмждэг байв.

Гэсэн ч Азербайжаны арми өнгөрсөн долоо хоногт бүс нутаг руу дайрсан бөгөөд энэ үеэр дор хаяж 200 армени үндэстэн, олон арван Азербайжан цэрэг амь үрэгдсэн. Эцэст нь бүс нутгийн эрх баригчид гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрч, салан тусгаарлагчид зэвсгээ хураалгахаар тохиролцсон юм.

Азербайжан бүс нутгийн иргэдэд аюулгүй байдлыг амласан ч Армений Ерөнхий сайд “үндэстний цэвэрлэгээ” эхэлсэн гэж анхааруулсан.

Даваа гарагт олон хүн машинаа цэнэглэж байх үед түлшний агуулах дэлбэрч, тэнд байсан 68 хүн амь үрэгджээ. 300 орчим хүн шархадсан бөгөөд өөр 105 хүн сураггүй алга болсон байна.

Үүний зэрэгцээ, бүс нутагт ирэх хүмүүнлэгийн тусламж хязгаарлагдмал байгаагаас олон хүн дүрвэх сонголтыг хийж байна.

Мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевт хандан “энгийн иргэдийг ямар ч болзолгүйгээр хамгаалж, чөлөөтэй зорчих боломж олгохыг”, “Уулын Карабах руу хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэхийг” уриалав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш талуудад хүний эрхийг хүндэтгэхийг уриалжээ.

Салан тусгаарлагчид гал зогсоохоор тохиролцсоноос хойш өнөөг хүртэл 70 тонн хүнсний бүтээгдэхүүн бүхий нэг л тусламжийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Азербайжан улс 40 тонн гурил, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн ачсан өөр нэг тусламжийн цуваа анклав руу явж байгааг мэдэгдэв.

Бүс нутгийн армени үндэстний удирдагчдын мэдэгдсэнээр олон мянган хүн хоол хүнс, орон байргүй, хонгил, сургуулийн барилга, гадаа унтаж байгаа аж. Арменийн эрүүл мэндийн яам бүс нутгийн эмнэлгүүдээс өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд нисдэг тэрэг илгээж байгаа гэв.

Мягмар гарагт Армени, Азербайжаны төлөөлөгч нар Брюссельд уулзаж, Европын холбооны дэмжлэгтэй хэлэлцээр хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт Азербайжан улс тус анклавыг эзлэн авснаас хойш хоёр улсын хооронд анх удаа дипломат хэлэлцээр хийж байгаа нь энэ юм.

Азербайжан мөн Карабах дахь армени үндэстний эрх баригчидтай бүс нутгийн ирээдүйн талаар тусдаа хэлэлцээр хийж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

#Азербайжан, #Уулын Карабах, #Армени улс, #армени үндэстэн,