Лхагва гарагт Уулын Карабах дахь армени үндэстнүүд бууж өгсний дараа Арменийн нийслэл Ереван хотод олон мянган хүн засгийн газрынхаа эсрэг жагсаж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ.
Мягмар гарагт Азербайжаны арми Уулын Карабахт “терроризмын эсрэг ажиллагаа” эхлүүлж, бүс нутаг дахь цэргүүдийг зэвсгээ хаяж, “хууль бус дэглэмээ” татан буулгахыг шаардсан юм.
Армений зүгээс дэмжлэг үзүүлээгүй тул цэргийн ажиллагаа эхэлснээс 24 цагийн дараа бүс нутаг дахь армени үндэстний салан тусгаарлагчид бууж өгсөн бөгөөд ингэснээр Уулын Карабах олон жилийн дараа Бакугийн захиргаанд шилжихээр болсон.
Харин Армений иргэд маргаантай нутаг дэвсгэр дэх армени үндэстнийг хамгаалж чадаагүйд засгийн газраа буруутгаж, Армений Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардах болжээ.
Тэд түүнийг Уулын Карабахын төлөөх тэмцэлд хэтэрхий олон буулт хийж, тэнд амьдардаг армени үндэстэнд туслахын тулд юу ч хийгээгүй гэж буруутгаж байгаа аж.
Олон улсад тус бүс нутгийг Азербайжаны нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг боловч 30-аад жилийн турш армени үндэстний хяналтанд байсан юм. Уулын Карабахт 120 мянга орчим армени үндэстэн амьдардаг.
Ереванд цагдаа нар засгийн газрын байрыг хамгаалж, зарим жагсагч тэдэн рүү чулуу шидэж буй зургууд олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ. Зарим хүмүүс тайван замаар туг далбаа, зурагт хуудас өргөн зогсох бол зарим нь шархдаж, цусанд будагдсан байна.
Сөрөг хүчний улстөрч Аветик Чалабян Карабахын армени нэрийг ашиглан цугласан олонд хандан “Манай эрх баригчид Арцахаас татгалзлаа. Дайсан бидний босгон дээр байна. Бид үндэсний бодлогоо өөрчлөхийн тулд эрх баригчдыг өөрчлөх ёстой” гэж хэлснийг “BBC” мэдээлжээ.
Өөр нэг хууль тогтоогч Ерөнхий сайдын эсрэг огцруулах процедурыг эхлүүлэхийг уриалав.
Лхагва гарагт Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев армени үндэстний ард түмнийг хамгаалахаа мэдэгдээд, Карабахын хүн амыг нэгтгэж, бүс нутгийг “диваажин” болгохоо амласан байна.
Гэвч Уулын Карабахт үлдсэн армени угсаатны хувь заяа хэрхэн бол гэсэн санаа зовнил байсаар байна.
Карабахын төв Степанакерт (Азербайжанчууд Ханкенди гэж нэрлэдэг) хотын Оросын хяналтад байдаг нисэх онгоцны буудалд олон мянган арменичууд цугларчээ.
Лхагва гарагт салан тусгаарлагчдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр 10,000 гаруй армени үндэстнийг “харьцангуй аюулгүй” бүс нутгууд руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Азербайжаны ерөнхийлөгчийн албан тушаалтнууд Пүрэв гарагт Азербайжаны Евлах хотод Карабахын Арменийн төлөөлөгчидтэй уулзаж, "дахин нэгтгэх асуудлаар" хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэв.
Өнөөдөр Азербайжаны Евлах хотод албаны хүмүүс Армений төлөөлөгчидтэй уулзаж, Карабахыг Бакуд “дахин нэгтгэх асуудлаар” хэлэлцэхээр болсныг гэж Азербайжаны ерөнхийлөгчийн алба мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#Азербайжан, #Армени, #Уулын Карабах, #эсэргүүцлийн хөдөлгөөн,