Өнгөрсөн долдугаар сард албан тушаалаасаа огцорсон Хятадын Гадаад хэргийн сайд асан Чинь Ган нь АНУ-д Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан тухай “Wall Street Journal” мягмар гарагт эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Эх сурвалжийн хэлснээр Чинийг АНУ-д Элчин сайдаар ажиллаж байх үедээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, хүүхэдтэй болсон гэдгийг Коммунист намын дотоод шалгалтаар тогтоосон байна.
Нийтлэлд дурдсанаар Чинь нь мөрдөн байцаалтад хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор түүний энэ үйлдлийг Хятадын үндэсний аюулгүй байдалд халдсан үйлдэлд тооцох эсэхийг шалгаж байгаа аж.
Мягмар гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинээс уг нийтлэлийн талаар асуухад “БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг томилох, огцруулах талаар Хятадын тал өмнө нь мэдэгдэл хийж байсан. Өөр бусад мэдээллийг би мэдэхгүй байна” гэж хариулжээ.
Чинь нь Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдоод хагас жил хүрээгүй байхдаа нэг сарын хугацаатай олны нүдэнд үзэгдээгүй юм. Үүний дараа долдугаар сард түүнийг огцруулж, оронд нь ахмад дипломатч Ван И-г сайдаар томилж байв.
Чинь сайдын албан тушаалд очихоосоо өмнө 2021 оны долдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл Вашингтонд Хятадыг төлөөлсөн юм.
Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Гадаад хэргийн сайд Чинь Ган,