Японы засгийн газар даваа гарагт хүн амынх нь 10 гаруй хувь 80 ба түүнээс дээш настай байгааг мэдэгджээ.

65 ба түүнээс дээш настай иргэдийнх нь эзлэх хувь мөн түүхэн дээд хэмжээнд хүрч, 29.1% болсон байна.

НҮБ-ын мэдээлснээр тус улс нь уг үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, хамгийн өндөр настай хүн амтай улсаар тодорчээ. 65 ба түүнээс дээш настай иргэдийнхээ эзлэх хувь хэмжээгээр Японы араас Итали (24.5%), Финланд (23.6%) бичигдсэн байна.

Хүн ам, нийгмийн хамгааллын үндэсний хүрээлэнгийн явуулсан судалгаагаар 2040 он гэхэд Японд 65-аас дээш насны хүн амын эзлэх хувь 34.8%-д хүрэх төлөвтэй байгаа аж.

Япон улс төрөлтийн түвшнөөрөө дэлхийд доогуур ордог бөгөөд хүн амын хөгшрөлтийг дагасан асуудлуудтай удаан хугацаанд тэмцсээр ирсэн.

Тус улсад өндөр настнуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин томоохон эдийн засагтай орнуудын дунд хамгийн өндөрт тооцогддог буюу 65 ба түүнээс дээш насны ажилчид нийт ажиллах хүчний 13 гаруй хувийг бүрдүүлдэг.

Гэсэн ч энэ нь тус улсын нийгмийн даатгалын зардлын ачааллыг хөнгөвчлөхөд төдийлөн нэмэр болдоггүй байна. Нийгмийн даатгалын зардал нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын дараагийн санхүүгийн жилийн төсөв дээд амжилт тогтоожээ.

Амьжиргааны өртөг өндөр, ажлын цаг урт байдаг учраас засгийн газраас хэрэгжүүлж буй төрөлтийг нэмэгдүүлэх оролдлого төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Төрөлтийн түвшин дэлхий даяар олон оронд, тэр дундаа Японы хөрш орнуудад удааширч байгаа ч Японд энэ асуудал ялангуяа хурцаар тавигдаж байна.

Өнгөрсөн жил тус улсад 800 мянга хүрэхгүй хүүхэд мэндэлсэн нь 19-р зуунд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн бага тоо юм. Харин 1970-аад онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 2 саяыг давдаг байжээ.

Төрөлт эрчимтэй буурч байгаагаас нийгэм хэвийн ажиллах боломжгүйд хүрэхэд ойрхон ирснийг тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида нэгдүгээр сард анхааруулж байв.

Эх сурвалж: BBC

#Япон, #хүн ам зүй, #хөгшрөлт,