АНУ-ын сансрын агентлаг болох НАСА үл мэдэгдэх нисдэг биетүүдийн олон зуун тохиолдлыг судлаад эдгээрийн ард харь гаригийнхан байгааг нотлох ямар ч нотолгоо байхгүй гэж дүгнэжээ. Гэсэн ч харь гарагийн биет байдаг гэсэн боломжийг үгүйсгэж чадаагүй байна.
НАСА-ийн удаан хүлээлгэсэн тайланд ямар ч баттай нотлох баримт байхгүй ч тус агентлаг үл мэдэгдэх хачирхалтай үзэгдлүүд (UAP)-ийн судалгаанд дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан ашиглахаа мэдэгдлээ.
Өчигдөр тайланг танилцуулах үеэр НАСА-ийн тэргүүн Билл Нелсон АНУ-ын сансрын агентлаг нь “UAP”-ийн судалгаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх төдийгүй мэдээллийг илүү ил тод хуваалцах болно гэдгээ амлав.
36 хуудас бүхий тайлангийн хамгийн сүүлийн хуудсанд олон зуун “UAP”-ийн тохиолдлыг судалж үзээд эдгээрийн ард харь гарагийн биет байгаа гэж “дүгнэх баттай нотолгоо олоогүй” гэж бичсэн байна. Гэхдээ “дэлхийн агаар мандалд үл мэдэгдэх харь гарагийн технологи ажиллаж” байхыг үгүйсгээгүй аж.
НАСА-ийн Шинжлэх ухааны газрын дэд дарга Никола Фокс “’UAP’ бол манай гарагийн хамгийн агуу нууцуудын нэг” гэж хэлээд, нууц тайлагдаагүй шалтгааныг өндөр чанартай өгөгдөл дутмаг байгаатай холбон тайлбарлажээ.
Тайлбарлах боломжгүй хачирхалтай үзэгдлүүдийн талаар олон тохиолдол бүртгэгдэж байсан ч “’UAP”-ийн мөн чанар, гарал үүслийн талаар шинжлэх ухааны тодорхой дүгнэлт гаргахад ашиглаж болох хангалттай мэдээлэл байдаггүй” гэж Фокс хэлсэн байна.
НАСА цаашид найдвартай мэдээллийн сан байгуулах зорилгоор “UAP” судлалын багт шинэ дарга томилсон тухайгаа өчигдөр зарлав. Гэсэн ч аюулгүй байдлын үүднээс шинэ даргын нэрийг нууцалсан байна.
Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх үйл явцад хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашиглахаар төлөвлөж байгааг энэ үеэр дурджээ.
Сурвалжлагч энэ долоо хоногийн эхээр Мексикийн эрх баригчдад танилцуулсан харь гаригийнхны талаар асуухад НАСА-ийн эрдэмтэн доктор Дэвид Спергел дээжийг дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгт нээлттэй болговол судлах болно гэж хариулжээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #наса, #Тайландын Шадар сайд, #үл мэдэгдэх нисдэг биет, #харь гарагийн биет,