Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид Нипа вирусээр хоёр хүн нас барсны дараа үхлийн аюултай уг вирусийн тархалтыг зогсоохын тулд лхагва гарагт зарим сургууль, оффисуудыг хааж, муж улсын зарим хэсэгт олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг зогсоожээ.
Мужийн эрүүл мэндийн ажилтны хэлснээр хоёр насанд хүрсэн хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд халдвар авсан хүн, сарьсан багваахай, гахайн биеийн шингэнээр дамжин халдварладаг вирусийн шинжилгээнд 700 гаруй хүнийг хамруулсан байна. Одоогоор шинжилгээний хариуг хүлээж байна.
Керала мужийн дэд сайд Пинарай Вижаян илүү олон хүнийг шинжилгээнд хамруулж магадгүй гэж мэдэгдээд, хүмүүсийг ойрын 10 хоног Кожикоде дүүрэгт олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй байхыг хүсжээ.
Энэ нь 2018 оноос хойш Керала мужид гарч буй Нипа вирусийн дөрөв дэх дэгдэлт бөгөөд наймдугаар сарын 30-аас хойш халдвар авсан хоёр хүн нас барж, эрх баригчид Кожикодегийн найман газарт хорио цээрийн бүс тогтоосон байна.
“Бид халдвар авсан хүмүүсийн хавьтлыг эрт илрүүлэх, шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлахад анхаарч байна” гэж мужийн Эрүүл мэндийн сайд Вена Жорж сэтгүүлчдэд мэдэгдэв.
Тэрээр Керала мужид илэрсэн вирус нь Бангладеш улсад бүртгэгдсэн вирустэй ижил болохыг хэлсэн байна. Вирусийн уг хувилбар нь хүнээс хүнд халдварладаг, нас баралтын хувь өндөр боловч халдварлах чадвар бага байсан юм.
Эпидемиологичид эмнэлгийн ажилтныг оролцуулаад халдвар авсан гурван хүний эмчилгээнд вирусийн эсрэг эм болон моноклональ эсрэгбие хэрэглэж байгаа ба халдвар авсан хүмүүстэй харьцсан эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлаж байгаа аж.
1999 онд Малайз, Сингапурт гахайн тариаланчид болон амьтадтай ойр байдаг хүмүүсийн дунд өвчний дэгдэлт гарснаар Нипа вирусийг анх илрүүлж байв.
Вирусийн дэгдэлт үе үе тохиолддог бөгөөд өмнө нь Өмнөд Азид сарьсан багваахайны ялгадсаар бохирдсон далдуу модны шүүс уусан хүмүүсийн дунд халдвар гарч байжээ.
Кералад болсон Нипа вирусийн анхны дэгдэлтээр 23 хүн халдвар авч, 21 нь нас барж байсан бол 2019, 2021 онд хоёр хүн нас барсан байна.
Эх сурвалж: Reuters

#Энэтхэг, #Керала муж, #Нипа вирус,